x

УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан"-гийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй хэдий ч нүүрсний зах зээлийн нөхцөл, эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байгаа тул экспортын орлогын тогтворгүй байдал нь гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй тул эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарах шаардлагатайг онцлов. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулахаар ажиллаж эхэлснийг дуулгаад, макро эдийн засгийн загварчлал дээр ажиллах мэргэжилтэн, шинжээчид ажиллуулах шаардлагатай гэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-ын дэргэдэх Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн бодлого тодорхойлоход зөвлөх чиг үүрэгтэй гол байгууллага гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтуудыг сөрөн тэсвэрлэхэд чиглэсэн ойрын хугацаан дахь төсөв, санхүү, эдийн засгийг том зураглалаар нь харуулсан цогц таамаглал, зөвлөмж гаргаж танилцуулахыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд чиглэл болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 17 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 26 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 26 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 27 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 28 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 29 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 30 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 31 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 56 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 58 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 58 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 59 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 3 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 55 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 59 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 59 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 2 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 3 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top