x

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ яамны ажилтнууд, харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ургамал хамгааллын газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК, "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК, Малын удмын сангийн үндэсний төвийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Засгийн газраас дэвшүүлж буй эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүйн орчны шинэчлэл, ногоон хөгжлийн бодлого, авлигын эсрэг арга хэмжээний талаар танилцуулж, салбарын үйл ажиллагааны нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Мөн ХХААХҮ-ийн салбарыг нээлттэй, ил тод, зөв бодлоготой, хариуцлагатай салбар болгон хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа сайд илэрхийллээ.

Үргэлжлүүлэн сайд тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцов. Тариаланчид дотоодын тариаланчдыг дэмжих, гурилын үйлдвэрлэлийг тогтвортой хангах зорилгоор олгодог улаан буудайн урамшууллын өрийг яаралтай барагдуулах, хөнгөлттэй үнэтэй түлшний зардал, хангалтыг нэмэгдүүлэх шаардлагтайг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Тариаланчдад хандан "- Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлууд тодорхой болсон. Нэгдүгээрт, 2025 оны урамшууллын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж аж ахуйн нэгжүүдэд хязгаарлагдаж байна. Төв, Сэлэнгийн бүсэд үүссэн ган гачгийн улмаас зарим тариаланчид өмнөх зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс шалтгаалан хаврын тариалалтын зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь бодит хүндрэл болж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, шатахууны хангамж, зохицуулалтын асуудлыг мөн анхаарч, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.

Иймд ирэх Засгийн газрын хуралдаанд газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, урамшууллыг шуурхай олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахууны хангамжийг тогтвортой болгох чиглэлд бодит шийдвэрүүдийг гаргана.

Хэрэв дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол салбарт ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллана.

Дунд хугацаанд газар тариалангийн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын чадавхыг нэмэгдүүлж, салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллана.

Мөн урт хугацаанд даатгал, газрын зохицуулалт, бордооны хангамж зэрэг суурь асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарна" гэв.

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, улаан буудайг 312 мянган га-д, төмсийг 16 мянган га-д, хүнсний ногоог 18 мянган га-д, тэжээл болон тосны ургамлыг 100 гаруй мянган га-д тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт тариалалтын хэмжээ 633 мянган га-д хүрэхээр байна.

Тариалалтын үндсэн бэлтгэлүүдийг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, тариаланчид өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлсөн бөгөөд үүнээс 14 мянган тонныг Хөдөө аж ахуйн корпорациар дамжуулан борлуулж, 12 мянган тонн үрийг зээлийн шинэчлэлд хамруулаад байна.

Төмсний үрийн хангамжийн хувьд зарим бүс нутагт хомсдол үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан нэмэлт нийлүүлэлт, зохицуулалтын ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Мөн бордооны нийлүүлэлтийн хүрээнд 10 мянга орчим тонн бордоог импортлон, тариаланчдад хүргэх зохион байгуулалтыг хийж байгаа бол ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг 15 ААН-ээр дамжуулан тасралтгүй хангахаар ажиллаж байна.

Түлш, шатахууны хангамжийг сайжруулах чиглэлээр уул уурхай, эрдэс баялгийн салбар болон нефть импортлогч 23 ААН-тэй хамтран ажиллаж, хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр зохицуулалт хийсэн байна. Одоогийн байдлаар 15 ААН-тэй гэрээ байгуулж, 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулжээ. 240 орчим тариаланчид гэрээ байгуулж, шаардлагатай шатахууны худалдан авалтыг эхлүүлээд байна.

Иймд хаврын тариалалтын үед үүсэж болзошгүй хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тариалалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад онцгойлон анхаарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 8 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 19 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 44 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 48 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 53 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 58 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 3 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 2 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 6 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 51 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 5 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 17 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top