x

Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн байдлаар 7.19 тэрбум ам.доллар болж, оны эхнийхээс 182.5 сая ам.доллароор нэмэгдэн түүхэн дээд түвшинд хүрлээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутам Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл долоо хоног бүрийн эхэнд уншигчдад хүрч байх юм.

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.03.30-2026.04.05)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 24.73 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 45.55 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инновэйшн инвестмент ХК, Хаан банк ХК, АПУ ХК, Голомт Банк ХК болон Мандал Даатгал ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

Тус хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:  

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 26.7 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 11,110 төгрөгөөр буюу нийт 296.6 сая төгрөгөөр;  
  • Тэнгэр Даатгал ХК-ийн (TGI) 625 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 800 төгрөгөөр буюу нийт 500 сая төгрөгөөр;
  • Инновэйшн инвестмент ХК-ийн (QPAY) 33.1 сая ширхэг үнэт цаас нэгжийн 270 төгрөгөөр буюу нийт 8.9 тэрбум төгрөгөөр;
  • Мандал Даатгал ХК-ийн (MNDL) 6.6 сая ширхэг үнэт цаас нэгжийн 75 төгрөгөөр буюу нийт 495 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн индексүүд бууралттай хаагдлаа. TOP-20 индекс -2.03 хувь, MSE A индекс -4.66 хувь, MSE B индекс -0.75 хувиар тус тус буурсан нь зах зээлд өргөн хүрээний сулрал ажиглагдсаныг харуулж байна. Ялангуяа MSE A индексийн огцом бууралт нь том болон дунд зах зээлийн үнэлгээтэй компаниудын ханшид илүү дарамт үүссэнийг илтгэж байна. Энэ долоо хоногийн хөдөлгөөнд улирлын шинжтэй хүчин зүйлс нөлөөлжээ.

Компаниудын ногдол ашиг тараахтай холбоотойгоор экс-дивиденд хугацаанд орж, үүний нөлөөгөөр хувьцааны үнэ техникийн шалтгаанаар буурах хандлага ажиглагддаг. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тов зарлагдаж, бүртгэл эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын богино хугацааны шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Нийт дүнгээр, индексүүдийн бууралт нь зах зээлд системийн шинжтэй огцом эрсдэлээс илүүтэйгээр улирлын шинжтэй болон зах зээлийн дотоод хөдөлгөөнтэй холбоотой сулрал давамгайлсныг илэрхийлж байна.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн байдлаар 7.19 тэрбум ам.доллар болж, оны эхнээс 182.5 сая ам.доллароор нэмэгдэн түүхэн дээд түвшинд хүрлээ.

Нөөцийн энэ түвшин нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах чадамж сайжирч байгааг илтгэж байгаа бөгөөд олон улсын жишиг үзүүлэлтүүдийг хангаж байна. Тодруулбал, валютын нөөц нь:

  • Валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээг,
  • Нийт бараа, үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээг,
  • Богино хугацаат гадаад өр төлбөрийн 275%-ийг тус тус хангах түвшинд байна.

Гадаад валютын нөөц нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн нь макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад шокыг шингээх чадамжийг дэмжих эерэг хүчин зүйл болж байна. Нөөцийн хангалттай түвшин нь төгрөгийн ханш, төлбөрийн тэнцэлд үүсэх богино хугацааны дарамтыг бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ 74.4 ХУВИАР ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ИДЭВХЖИВ

2026 оны эхний хоёр сарын байдлаар Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 188.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 80.3 тэрбум төгрөгөөр буюу 74.4%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь зах зээлд идэвхжил нэмэгдэж байгааг илтгэж байгаа бөгөөд ялангуяа анхдагч зах зээлийн гүйлгээ огцом өссөнөөр голлон дэмжигджээ.

Нийт гүйлгээний 56.7% буюу 106.7 тэрбум төгрөгийг анхдагч зах зээл, харин 43.3% буюу 81.6 тэрбум төгрөгийг хоёрдогч зах зээл бүрдүүлсэн нь шинэ гаргалт, санхүүжилтийн үйл ажиллагаа зах зээлд давамгайлж байгааг харуулж байна.

Харин арилжсан үнэт цаасны тоо 85.0 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 60.6%-иар буурсан нь гүйлгээний өсөлт нь тоо хэмжээ бус, үнэлгээ өндөртэй хэрэгслүүдийн арилжаа нэмэгдсэнтэй холбоотой байж болохыг илтгэж байна.

Бүтцийн хувьд, нийт гүйлгээний:

  • 41.5% – Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
  • 23.8% – Хувьцаа
  • 21.6% – Засгийн газрын бонд
  • 13.0% – Компанийн бонд байгаа нь зах зээлд өрийн хэрэгслийн эзлэх байр суурь өндөр хэвээр байгааг харуулж байна.

Зах зээлийн үнэлгээ 2026 оны 2-р сарын байдлаар 14.0 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 4.3%-иар өссөн ч сарын дүнгээр 1.7%-иар буурсан байна. Мөн TOP-20 индекс жилийн дүнгээр өссөн боловч сарын дүнгээр буурсан нь богино хугацаанд зах зээлийн засвар явагдаж байгааг илтгэж байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Нийт гүйлгээ: 188.3 тэрбум төгрөг (+74.4% YoY)
  • Анхдагч зах зээл: 106.7 тэрбум төгрөг (56.7%)
  • Хоёрдогч зах зээл: 81.6 тэрбум төгрөг (43.3%)
  • Арилжсан үнэт цаас: 85.0 сая ширхэг (-60.6% YoY)
  • Зах зээлийн үнэлгээ: 14.0 их наяд төгрөг (+4.3% YoY)

Гүйлгээний огцом өсөлт нь зах зээлд санхүүжилтийн идэвхжил нэмэгдэж байгааг илтгэх төдийгүй анхдагч зах зээлийн үүрэг нэмэгдэж буйг харуулж байна.

Харин арилжааны хэмжээ буурсан нь хөрвөх чадварын гүнзгийрэл бус, бүтэц өөрчлөгдөж, өндөр дүнтэй хэлцлүүд давамгайлж байгааг илэрхийлж байна. Нийтдээ зах зээлд өсөлт ажиглагдаж байгаа ч хоёрдогч зах зээлийн идэвх сул хэвээр байгаа нь цаашдын тогтвортой өсөлтөд анхаарах шаардлагатай хүчин зүйл хэвээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 17 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 26 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 26 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 27 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 28 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 29 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 30 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 31 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 56 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 58 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 58 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 59 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 3 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 55 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 59 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 13 цаг 0 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 2 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 3 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top