x

“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой ПОС болон И-мерчантын үйлчилгээг бизнес эрхлэгч иргэд, байгууллагуудад санал болгодог. Мөн мерчантын хэрэглэгчдэдээ тусгайлан зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлж, хэрэглээ бүрийг нь марталгүй урамшуулсаар ирсэн. 

Харин энэ удаа зөвхөн мерчантын харилцагчид хамрагдах боломжтой “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аяныг Голомт банк, Изи Пэй ХХК нар хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү урамшууллын хүрээнд бизнес эрхлэгч таны Голомт банкны ПОС / NEWLAND/ төхөөрөмжөөр орлого хүлээн авсан 100₮ тутамд 1 оноо олгох бөгөөд та оноогоо дараах хэлбэрээр ашиглах боломжтой.

  • “2 өрөө байрны шагналтай” сугалаа авах
  • Худалдан авалтын купон авах 
  • Хадгаламжийн купон авах 

Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2026.03.15-2026.12.31

Оноогоо ашиглан сугалаа авсан мерчантуудаас сар бүр 3 азтан шалгаруулах бөгөөд аяны хугацаанд нийт 10 азтан Iphone-17 гар утас, 20 азтан 1,000,000₮-ийн хадгаламжийн эрх, 1 азтан супер шагнал 2 өрөө байрны эзэн болох болно. 

Азтануудыг сар бүр Golomt Bank фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах тул та манай албан ёсны хуудсыг даган аяны талаар мэдээллийг цаг тухай бүр аваарай.

Бяцхан санамж:

  • Нэг харилцагчид олгох онооны дээд лимит 30,000,000 байна.
  • Оноогоо 2026.12.25-ны дотор ашиглана.
  • Зөвхөн Голомт банкны дансанд мерчантын орлогоо авдаг харилцагчдад купон олгоно.

Хэрэв та “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аяны хүрээнд купон эсвэл сугалаа авахыг хүсвэл SocialPay аппликэйшний Лояалти цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн оноогоо зарцуулах боломжтой.

Аяны талаар сонирхсон мэдээллээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Изи Пэй ХХК-ийн 7507-9999 дугаарт холбогдон лавлана уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 2 цаг 21 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 27 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 2 цаг 33 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 2 цаг 35 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 2 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 2 цаг 39 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 4 цаг 57 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 4 цаг 58 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 4 цаг 59 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 5 цаг 2 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 5 цаг 3 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 5 цаг 5 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 6 цаг 47 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 7 цаг 36 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 7 цаг 40 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 7 цаг 41 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 7 цаг 42 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 7 цаг 46 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 7 цаг 47 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 7 цаг 48 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top