x

Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина

Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртай барих Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Хятадын “Зонгтиан фотоволтиак технологи”, “Жиансу зонгтиан технологи” компанитай гэрээ байгуулжээ.

Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16 мянга орчим ажилтантай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг юм. Монголд барьсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжинэ. Ингэхдээ нийт санхүүжилтийн 40 хувийг Азийн хөгжлийн банкаар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа өндөр ач холбогдолтой төсөл юм. Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцах бөгөөд станцыг 300 хоногт багтаан ашиглалтад оруулна.

Энэ нь Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баруун бүс нутагт эрчим хүчний яамнаас барьж буй тав дахь эх үүсвэр ажээ. Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр импортыг 17 орчим хувиар бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой гэж тооцсон байна. Мөн жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 18 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 24 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 30 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 36 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 40 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 51 мин Ормузын хавх 1 цаг 6 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 16 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 36 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 33 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 41 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 57 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 5 цаг 8 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 18 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 27 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 41 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 46 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 48 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 53 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 6 цаг 6 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top