x

Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна

Засгийн газар Монголбанк өнгөрсөн 10 гаруй жилд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлж, 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр 140 мянга гаруй өрх орон сууцтай болгоод байна.

Мөн ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэмжээ 4 их наяд төгрөгт хүрч, хугацаа нь хоёр дахин урт болж, энэ хөтөлбөр орон сууцны зах зээлийн хөгжилд үүргээ гүйцэтгэж ирснийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан Орон сууцны санхүүжилтийн банкны, Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Гэсэн ч тус хөтөлбөр нь зах зээлийг гажуудуулж, инфляцын дарамтыг нэмэх сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт ихэссэнээр 5-6 мянга гаруй иргэний хүсэлт зарим тохиолдолд 5-6 жил хүлээгдэж байгаа эрх зүйн хувьд шинэчлэх шаардлагатайг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэлцүүлгийн үеэр тодотгосныг төв банк мэдээлжээ.


Цаашид ипотекийн хөнгөлөлттэй 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлэх, шинээр байгуулах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Монголбанк, ХББОСЯ хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, арилжааны банк, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн төслийн агуулга, хэрэгжүүлэх механизмыг салбарын бодлого, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах тухай санал, зөвлөмжийг ярилцав. Төсөл боловсруулагчид хэлэлцүүлгээс гаргасан саналыг тусган төслөө сайжруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх ажээ.

Засгийн газрын 2025 оны захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулж, Орон сууцжуулалтын тухай, сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 52 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 1 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 1 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 2 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 3 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 4 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 5 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 9 цаг 6 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 31 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 33 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 33 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 34 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 38 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 30 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 34 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 35 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 37 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 38 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top