x

660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай "ROX Energy" группийн охин компани "Ар и Си Эм Жи" ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт баригдах 660 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд тус яамнаас бодлогын дэмжлэгийг үзүүлдэг.

Энэ хүрээнд Эрчим хүчний яам, "Шивээ-Овоо" ХК болон "Ар И Си Си Эм Жи" ХХК хооронд "Нүүрсийг урт хугацаанд худалдах, худалдан авах тухай гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг /2026.03.06/ өдөр байгууллаа.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жилийн турш найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү найрсаг харилцааны үндсэн дээр хоёр орны хамтын ажиллагаа эрчим хүч, дэд бүтцийн хөгжил зэрэг олон салбарт өргөжин тэлж байна.

Төсөл хэрэгжиж ашиглалтад орсноор Төвийн бүс, Зүүн бүс болон Говийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ, системийн найдвартай ажиллагааг хангах төдийгүй Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.69)
    Говь Сүмбэр чинь аймаг бил үү. Төсвийн зардлаа хэмнэе гэвэл сумын хэмжээний нутагтай 3 аймгууд болон аймаг хотын хил залгаа жижиг сумдаа юуны өмнө татан буулга. Дараа одоогийн сонгуулийн бүс гээд байгаа хэд хэдэн аймгаа нэгтгэж хуучин 4 аймаг болго. Хотын энэ олон хороо нэртэй юм хийдэггүй засаг захиргааны нэгжээ томруул. Ерөнхийдөө Баабарын үеийн орон нутгийн засаг захиргааны үрлэгэн бүтцээ эмхэлчих. Мөн их мөнгө хэмнэнэ дээ
    2026 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 4 цаг 3 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 9 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 4 цаг 15 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 17 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 4 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 21 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 6 цаг 39 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 6 цаг 40 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 41 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 6 цаг 44 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 6 цаг 45 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 6 цаг 47 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 8 цаг 29 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 9 цаг 18 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 9 цаг 22 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 9 цаг 23 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 9 цаг 24 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 9 цаг 28 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 9 цаг 29 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 9 цаг 30 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top