x

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна

Дэлхийн банк нь Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулах, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөх төслийн судалгаатай танилцаж, хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ тухай үзэл бодлоо Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөх төслийн санхүүжилтийг ярилцах үеэр илэрхийлжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны зарлиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх авто замыг өргөтгөн шинэчлэх талаар танилцуулсныг ЗТЯ мэдээлэв. Уулзалтын үеэр талууд төслийн урьдчилсан судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл, авто замын өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцжээ.

Төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүсээд буй.

Сайд Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам, олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд авто замын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо нэмэгдсэн тул өргөтгөн шинэчлэх, төслийг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглэсэн юм. Төсөл хэрэгжүүлэхдээ зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн үл хөдлөх хөрөнгөд халдахгүй, бэлэн төсөлд хамтран ажиллах, ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх саналыг тавьсан байна.

Манай улсын эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих ач холбогдолтой тус төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төслийг хийж дуусжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 4 цаг 2 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 8 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 4 цаг 14 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 16 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 4 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 20 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 6 цаг 38 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 6 цаг 39 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 40 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 6 цаг 43 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 6 цаг 44 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 6 цаг 46 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 8 цаг 28 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 9 цаг 17 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 9 цаг 21 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 9 цаг 22 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 9 цаг 23 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 9 цаг 27 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 9 цаг 28 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 9 цаг 29 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top