x

Гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар боллоо.

Үүнээс экспорт 1.7 тэрбум, импорт 843.0 сая ам.доллар болж, төлбөрийн тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувь буюу 608.9 сая, экспорт 71.6 хувь буюу 730.2 сая, тэнцэл 16.5 дахин буюу 851.5 сая ам.доллароор нэмэгдэж, импорт 12.6 хувь буюу 121.3 сая ам.доллароор багасжээ.

Экспорт нэмэгдэхэд зэсийн хүдэр ба баяжмал 462.3 сая, нүүрс 167.6 сая, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 95.5 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 8.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин жоншны хүдэр ба баяжмал 15 сая, цайрын хүдэр болон баяжмал 6 сая, боловсруулаагүй газрын тос 5.6 сая, молибдений хүдэр, баяжмал 2.5 сая ам.доллароор багассан байна.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс багасахад суудлын автомашин 73.1 сая, ачааных 36.1 сая, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 17.6 сая, дизелийн түлш 13 сая, бульдозер, экскаватор 7.5 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Харин автобензин 26.8 сая, азотын бордоо 5.8 сая, тунгаар савласан эм 3.5 сая ам.доллароор нэмэгдсэн байв.

Түүнчлэн, экспорт энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 11 хувь буюу 215.2 сая, импорт 23.8 хувь буюу 263.9 сая ам.доллароор тус тус багаслаа. Экспортын 96.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, үндсэн төмөрлөг, харин импортын 72 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 54 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 3 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 3 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 4 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 5 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 6 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 7 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 9 цаг 8 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 33 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 35 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 35 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 36 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 40 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 32 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 36 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 37 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 38 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 39 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top