x

Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан. Энэ удаа "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулж байна.

Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2026 онд төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, өрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд

2029 онд нийт 1.3 тэрбум ам.долларын төлбөр төлөгдөх хуваарьтай байгаа бөгөөд энэ нь төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулах эрсдэлтэй байгаа, мөн Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх арга зам, шалгуур үзүүлэлтэд дахин санхүүжилтийн зорилгоор Засгийн газрын гадаад үнэт цаасны арилжааг жилд 2-оос дээшгүй удаа зохион байгуулахаар заасны дагуу олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 2026 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалах эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Засгийн газрын дотоод үнэт цаасны хувьд

Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлснээр дотоодын зах зээлд төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг тогтоон, аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлээс төвлөрүүлэх эх үүсвэрийн үнэлгээ бодитоор буюу харьцангуй бага хэмжээнд хүү тогтох, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 10 цаг 19 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 28 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 28 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 29 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 30 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 31 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 32 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 33 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 58 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 14 цаг 0 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 14 цаг 0 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 14 цаг 1 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 14 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 5 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 57 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 16 цаг 1 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 16 цаг 1 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 16 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 16 цаг 4 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 5 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top