x

Монголын бизнес эрхлэгчид ЕАЭЗХ-ны зах зээлд гарах боломжийг Москвад хэлэлцлээ

Манай улсын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулан, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын худалдааны эргэлтийг нэмэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг техникийн саад бэрхшээлийг арилгах семинарыг ОХУ-ын Москва хотноо зохион байгууллаа.

УИХ-ын дарга Н.Учрал болон ЕЭЗК-ын Удирдах зөвлөлийн дарга Бакытжан Сагинтаев нар "1+9" хоёр талын уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн асуудлыг хэлэлцэв. Үүний дараа ЕЭЗК-ын Худалдаа хариуцсан сайд Андрей Слепнёв семинарыг нээж, Монгол Улс ЕАЭЗХ хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн гол заалт, хэтийн төлөв, хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацааг танилцуулсныг МҮХАҮТ мэдээллээ.

Семинарын үеэр ОХУ-ын салбар хариуцсан удирдах албан тушаалтнууд Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулга хийв. ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд М. Маркович хэлсэн үгэндээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг дэмжих нь хоёр улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл учир энэ салбарт хамтын ажиллагааны асар их нөөц боломж байгааг тэмдэглээд, Монгол Улсаас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэхэд Оросын тал бэлэн гэдгийг илэрхийлжээ.

Монголын экспортлогчдод тулгардаг гол асуудлын нэг болох хяналт шалгалтын талаар Мал эмнэлэг, ургамал хамгааллын холбооны албаны төлөөлөгч А.Даушев танилцуулахдаа амьтан, ургамлын эрүүл ахуйн (SPS) шаардлага хангах, олон улсын стандартад нийцсэн баталгаажуулалтыг хэрхэн хийх талаар бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн Холбооны итгэмжлэлийн албаны дарга Д. Волвач ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд заавал мөрдөх техникийн зохицуулалтыг тайлбарлахдаа, бүтээгдэхүүний тохирлын үнэлгээг зөв хийлгэх нь бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтрэх үндэс болохыг онцоллоо.

Худалдааны эргэлтийг хурдасгахад гаалийн байгууллагын үүрэг оролцоо чухлыг Холбооны гаалийн албаны дэд дарга С. Шкляев дурдаад, гаалиар бараа нэвтрүүлэх шаардлагуудыг танилцуулж, бичиг баримтын бүрдүүлэлтийг цахимжуулж хугацаа хэмнэх, хүнд суртлыг багасгах арга замыг танилцуулав.

Семинараар орчин үеийн цахим зах зээлийн давуу талыг онцолж байлаа. Евразийн хамгийн том онлайн платформ "Wildberries" компанийн Төслийн албаны дарга М. Андреев Монголын үйлдвэрлэгчид борлуулалтаа хил хязгааргүй нэмэх бодит гарцуудыг хэлж байлаа.

Талууд хувийн хэвшлийнхэнд тулгарч буй асуудлыг хэлэлцсэнээрээ тус семинар нь монголын бараа бүтээгдэхүүний Евразийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэх, экспортлогчдод төр, олон улсын байгууллагаас үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгосон алхам болжээ. Үүнд МҮХАҮТ-ын гишүүн, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж, экспортын шинэ гарц, боломжийн талаар туршлага судалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 10 цаг 14 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 23 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 23 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 24 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 25 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 26 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 27 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 28 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 53 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 55 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 55 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 56 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 0 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 52 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 56 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 57 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 58 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 59 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 0 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top