x

Аялал жуулчлалын салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд "Аялал жуулчлалын салбарын 7 хоног" арга хэмжээ нээлтээ хийлээ. Тус арга хэмжээг Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнгөрөгч онд аялал жуулчлалын салбар 650 сая ам.долларын орлого олсон статистик үзүүлэлт бий. Цаашид уг орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавигдсаныг онцлов.

Уг зорилтыг хангахад аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой байдал, ашигт ажиллагааг хадгалах нь нэн чухал болохыг тэмдэглээд, "Аялал жуулчлалын салбарын 7 хоног" арга хэмжээнд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, дотоодын хөрөнгө оруулагчид тооцоо судалгаанд суурилсан, бодит оролцоотойгоор оролцож байгааг онцлон дурдлаа.

Түүнчлэн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарах чиглэл, шалгуур үзүүлэлтүүдийг салбарын бодлогоор тодорхойлсон бөгөөд цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жуулчны баазуудын чадавхийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдав.

Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс эдийн засгийн эрх чөлөөг хангах, бизнесийн орчныг сайжруулах бодлогын арга хэмжээг бүх салбарт хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцоллоо.

"Аялал жуулчлалын салбарын 7 хоног" арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн холбоо болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор өргөжүүлэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлгүүд үргэлжилнэ.

Арга хэмжээний хүрээнд:

  • Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга,
  • Аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах “Харвард менежментор” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг,
  • Төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө,
  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл (ХААН банк, Голомт банкны төлөөлөл оролцоно),
  • Өвлийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн оролцоотой арга хэмжээ (каллиграфи бичгийн үйлчилгээ) зэрэг үйл ажиллагаа болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 5 цаг 51 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 57 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 6 цаг 3 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 5 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 6 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 6 цаг 9 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 8 цаг 27 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 8 цаг 28 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 8 цаг 29 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 8 цаг 32 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 8 цаг 33 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 8 цаг 35 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 10 цаг 17 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 11 цаг 7 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 11 цаг 10 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 11 цаг 11 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 11 цаг 12 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 11 цаг 16 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 11 цаг 17 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 11 цаг 18 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top