x

Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацыг дэмжихээр санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын төв хооронд "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эко-инновацын үйл ажиллагааг дэмжих" Харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн "ногоон" өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгч багатай, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.

АСЕМ-ийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын төв нь АСЕМ-ийн 8 дугаар Дээд хэмжээний уулзалтаар байгуулагдсан бөгөөд гишүүн орнуудын дунд эко-инновацын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудын ЖДҮ эрхлэгчдийн "ногоон" шилжилтийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

БОУАӨЯ нь байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

-Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн "ногоон" өрсөлдөх чадварыг бэхжүүлэх;

-Хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох, хэмжих чадавхыг нэмэгдүүлэх;

-Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тэглэх үйл явцад ЖДҮ эрхлэгчдийг татан оролцуулах хамтын ажиллагааг хөгжүүлэх;

-Эко-инновацын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

-Эко-инновацын сургалт, семинар, дамжаа, хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах;

-Хоёр улсын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд нийцсэн шаардлагуудыг хангаж ажиллана.

Санамж бичиг нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хэрэгжилтийн явцыг жил бүр хамтран үнэлж, шаардлагатай бол хугацааг сунгана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 10 цаг 18 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 27 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 27 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 28 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 29 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 30 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 31 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 32 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 57 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 59 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 59 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 14 цаг 0 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 14 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 4 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 56 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 16 цаг 0 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 16 цаг 0 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 16 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 16 цаг 3 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top