x

“Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлүүлэхээр Японы талтай ярилцав

Олон улсын “Чингис хаан” нисэх буудлыг 1.6 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай барьсан ч өнгөрсөн онд 2.4 сая зорчигч тээвэрлэжээ.

Энэчлэн нислэг, зорчигчийн тоо нэмэгдсээр байгаа тул нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлэх шаардлагатайг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тодотголоо.

Уулзалтаар Японы Засгийн газраас манай улсад үзүүлж буй иений хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл барих, хүчин чадлыг нэмэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцсоныг ЗТЯ мэдээлэв.

Сайд Б.Дэлгэрсайхан, Олон улс болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж ачаалалтай байгаагаас ачаа тээш олгох цэгт үйлчлүүлэгч дугаарлаж хүлээх, орон нутгийн нислэгийн цаг хойшлох зэрэг бэрхшээл тулгараад байгааг дурдаад, нөхцөл байдлыг харгалзан үзэж, талууд гэрээг өөрчлөх хүсэлтэй байгааг Японы талд уламжиллаа. Төслийн бүтээн байгуулалтыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгон төлөвлөлт, судалгааг 2039 оноор тооцон бэлтгэлээ эрчимжүүлэхийг хүсэв.

Мөн өнгөрсөн оны байдлаар манай улс олон улсын 56 чиглэлд нислэг үйлдэж, агаарын 50 хэлэлцээр байгуулаад байна. Транзит нислэгээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр нисэх буудлыг түшиглэн транзит зочид буудлыг богино хугацаанд барихаар төлөвлөснөө хэлсэн юм.

Түүнчлэн, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн олон улсын нислэгийн буух, хөөрөх хураамж 17 мянган төгрөг байсныг энэ онд 18 ам.доллар болгож огцом нэмсэн. Олон улсын геополитикийн нөхцөл амаргүй байгаагаас онгоцны түлшийг үнэтэй авч байгаа. “МИАТ” ТӨХК 10 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Ийм үед нислэгийн хураамжийг 3-4 дахин нэмсэн нь зорчигчийн тийзний үнэ нэмэх зэрэг бэрхшээл үүсгэж болзошгүй тул талууд харилцан санал солилцож, үе шаттай нэмж зохицуулах санал дэвшүүлэв.

Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайд Игавахара Масарү “ЖАЙКА-гийн төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл барих бэлтгэлээ эрчимжүүлж байгаа. Төслийн барилгыг эрт эхлүүлэхэд карго теминалын зураг төсөл, барилга барих зардлыг хэрхэн төлөвлөх, хаанаас гаргах эсэхээ дахин хэлэлцэх шаардлагатай”-г хэллээ.

Уулзалтаар хэлэлцсэн зарим асуудлыг ирэх баасан гарагт дахин хэлэлцэхээр тогтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 5 цаг 49 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 55 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 6 цаг 1 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 3 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 6 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 6 цаг 7 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 8 цаг 25 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 8 цаг 26 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 8 цаг 27 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 8 цаг 30 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 8 цаг 31 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 8 цаг 33 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 10 цаг 15 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 11 цаг 4 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 11 цаг 8 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 11 цаг 9 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 11 цаг 10 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 11 цаг 14 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 11 цаг 15 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 11 цаг 16 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top