x

Алтны үнэ 5000 ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ.

Өнөө өглөө Нью-Йоркийн таваарын Comex биржийн арилжааны явцад хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс гэрээний үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 40 орчим ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, нэг унц нь 5025 ам.долларт хүрсэн байна. Мөнгөний үнэ мөн өсөж, унц нь 104 ам.доллароос давжээ.

Арилжаачид Гренландын талаар АНУ-ын эрх баригчдын авч буй алхмуудыг анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Д.Трамп Давосын чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, Гренландын талаар байгуулах урт хугацааны хэлэлцээрийг одоо ярилцаж байгаа, хэлэлцээрийн хугацаа “мөнхөд” үргэлжилнэ гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалтынхаа дараа Гренландтай холбоотой хэлэлцээрийн үндэс суурь тавигдсан гэж онцолсон байна.

Хөрөнгө оруулагчид мөн АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд учирч болзошгүй аюулыг үнэлж байна. Тус байгууллагын тэргүүн Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусах бөгөөд Д.Трамп бодлогын хүүг хэт удаан бууруулж байна хэмээн түүнийг огцрохыг уриалж байсан хэдий ч Холбооны нөөцийн сангийн бие даасан байдалд халдсан гэх шүүмжлэл үүсэхээс болгоомжилж тэрбээр өөрөө шууд огцруулаагүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч уг албан тушаалд нэр дэвшигчийг ойрын хугацаанд зарлана гэж мэдэгдээд, Цагаан ордны үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассеттыг хэлж буйгаа битүүгээр илэрхийлжээ.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 38 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 49 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 14 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 18 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 23 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 28 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 33 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 32 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 36 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 21 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 35 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 47 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top