x

АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол

  • Зөвлөлд манай улс нэгдчихлээ!
  • Би иргэн хүний хувьд, судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлэв.

Гадаад бодлогын асуудлаар бас нэг шуугиан дэгдэв. Шуугиан ч биш, хэлэлцүүлэг. Өргөн хүрээнд сэхээтнүүд голдуу сошиалд мэтгэлцэж эхэлж байх шиг. Ардчилсан Монголын ардчилсан иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэг гээд би ч бас мөчөөгөө өгөхгүй санал бодлоо биччихье. 

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангана гэж заасан байгаа. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо дагуу манай улс олон улсын харилцаанд тулгамдсан асуудлыг холбогдох талууд яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Энэ хүрээнд энх тайвны төлөө бүс нутгийн улсууд, олон улсын хамтын нийгэмлэгийн гаргаж буй аливаа санал санаачилга, хүч чармайлтыг дэмжиж, холбогдох талыг яриа хэлэлцээнд татан оролцуулах, зөвлөлдөх, хэлэлцээ хийх замаар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын сорилтуудын гарцыг олоход хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэр байр сууриндаа одоо ч үнэнч, идэвхтэй хэвээр байгаа.

Энэ өнцгөөс Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д (Board of Peace буюу олон улсын хэвлэлүүдэд егөөдөн бичиж байгаагаар “өөр нэг НҮБ”) хандах санаатай эл нийтлэлээ бичлээ. Олон улсын Засгийн газар хоорондын нэгэн шинэ байгууллага байгуулж байгаа, тэр байгууллага нь “2026 он. Давос” гэж огноолох болж байх шиг. Нэгэнтээ олон улсын байгууллага болох аваас Дүрэмтэй байж таарна. Дүрмийг нь сонирхож үзлээ. Тэр Дүрэм нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй төдийгүй энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын бодит хувь нэмрийг урагшлуулж ахиулахад ач холбогдолтой гэж үзэхээр юм билээ. Манай улсын гадаад бодлогод бас нэгэн шинэ боломж гаргаад өгөх юм биш үү хэмээн би хувьдаа үзээд, уг санаачилгад манай улс нэгдэж буй, нэгдэх нэгдэхдээ үүсгэн байгуулагч анхны 24 улсын нэг гишүүнээр орж байгааг ихэд бэлгэшээн байна. Нэгэнтээ нэгдчихсэн учраас одоо зарчмын хувьд зөв буруу гэж ярилтгүй болсон. Ерөнхий сайд маань гарын үсгээ зурчихлаа.

“Энхийн зөвлөл” буюу Board of Peace гэж яагаад гэнэт гараад ирэв, тийм чухал уу гэдэг асуулт тавигдана. Мэдээж. Олон улсын харилцаа хурдтай өөрчлөгдөж байна. Тоглоомын дүрэм дагаж өөрчлөгдөх шаардлагатай байна. Өрнөж буй үйл явцаас уламжлалт дүрэм хоцорч байна. НҮБ зарим талаар хүчгүйтэж байна. Дагалдаад олон улсын харилцаанд зөрчил тэмцэл, ашиг сонирхлуудын мөргөлдөөн, дэглэм халагдах солигдох, бүс нутгийн мөргөлдөөн, дайн байлдаан, олон талт хэлэлцээ, эвсэх, бүлгэрхэх, ганцаардах, зожигрох бүх үйл явц зэрэг зэрэг өрнөх болж байна. Нэг үгээр дэлхий дахин түгшүүртэй, хэлж таамаглаж, төлөвлөж амжихгүй их өрнөлтийн үедээ орж байна. 

Иймд нөхцөлд Монгол мэтийн бага жижиг улс гадаад аюулгүй байдал, хөгжил дэвшлээ хэрхэн авч явах вэ гэдэг зүй ёсны асуултын өмнө ирнэ. Манай улс олон улсын маргаан, зөрчлийг энхийн замаар буюу дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, мөргөлдөөний дараахи сэргээн босголтыг дэмжихийг тууштай баримталж ирсэн. 

Энэ байр суурь маань Д.Трампын санаачилсан энэхүү шинэ байгууллагын Дүрэмд тусгагдсан харагдана. Үүнд зөрчилд нэрвэгдсэн бүс нутагт хууль ёсны засаглалыг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, урт хугацааны энх тайвныг бэхжүүлэх гээд байж байна. Эл зорилго нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын зорилготой бүрэн нийцэж байна.

Манай улс бол олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд шинэ байгууллагын тэр Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчим баримтлана гэж зааж өгснөөрөө Монголын төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх бодлоготой яв цав нийцэх мэт санагдлаа. Дүрэмд гишүүн улс аливаа ажиллагаанд заавал оролцох албагүй, зөвхөн өөрийн дотоодын хууль тогтоомжид нийцэх хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийн зарчимд нийцэж байна.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын дүр төрхийг бүрдүүлэхийг зорьдог. Ийм цоо шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлж, бага жижиг улсын хувьд дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх дипломат боломж нээж өгнө гэж үзэж болно. 

Энд миний хувьд онцлохоор зүйл юу вэ гэвэл заавал судлаач гэлтгүй, бүр Элчин сайд явсан ахмад дипломатчийн хувьд гэе л дээ, анхдагч, үүсгэн байгуулагчдын нэг болох Монгол гэдэг дээр би онцгой ач холбогдол өгч байна. Энэ санаачилгад эхний шатанд буюу үүсгэн байгуулагч гишүүний хувиар нэгдэх нь Монгол Улсын хувьд стратегийн илт давуу тал болж бидэнд тусна. Ерөөсөө Монгол Улсын хувьд давуу тал нь. Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргааны энх тайван, тогтвортой байдлыг хангах гол бодлогын нэг санаачилга болох учраас хүссэн, эс хүссэн ч Монгол-Америкийн харилцааны түүхнээ тодоор бичигдэх түүхэн үйл явдал болно. 

Энэ санаачилгыг, энэ байгууллагыг анхнаас нь Монгол Улс дэмжин оролцсоноороо АНУ-ын Засаг захиргаанд бодит, эерэг дохио өгнө. Энэ нь Монгол Улс АНУ-тай хөгжүүлж ирсэн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлдээ итгэлтэй, бас үнэнч ханддагийг илтгэнэ. Тэр түншлэлээ бодит үйл ажиллагаагаараа манай улс бататгаж, улс төрийн итгэлцэлээ нэмэгдүүллээ гэж нөгөө талд, АНУ-ын түнш, холбоотнуудад харагдана. Улс төр-стратегийн ач холбогдолыг нь би тэгж харж байна.

Дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго (гишүүний татвар гэсэн ч бараг болно) гэж манайхны мэтгэлцээний гол сэдэв болохоор нэг асуудал байна. Ядруу яваа нь үнэн. Бүтээдэггүй, ухаж гаргаж экспортолдог эдийн засагтай. Тэр дундаа өвлийн ид хүйтнээр хөлдүүс болохын наахнуур байгаагаа энэ тэрбум ам.доллартай уяад авахаа манайхан мэдэлгүй яахав. Тэгвэл сэтгэл зовогчдод хариултыг нь өгье. Манай сан хөмрөгөөс нэг тэрбум ам.доллар татаад авчих гэж байгаа юм биш. Байгууллагын гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт нь тэр нэг тэрбум бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Манай улс тийм хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй.Нэг гишүүн улсынх нь хувьд 3 жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр үйл ажиллагаанд нь оролцох бүрэн боломжтой юм билээ. 

Өөрийнхөө ойлгосон хэмжээнд ийм л мэдээллийг уншигчиддаа хүргэе. Холбогдох тодорхой мэдээллийг Давосоос буцаж ирэх албан ёсны төлөөлөгчдөөс авна уу. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 12 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 12 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 13 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 13 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 14 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 17 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 35 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 35 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 16 цаг 37 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 16 цаг 49 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 50 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 0 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 3 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 25 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 25 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 27 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 19 цаг 28 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 19 цаг 29 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 21 цаг 16 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 21 цаг 21 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top