x

Монгол, Германы хөдөө аж ахуйн хоршоод хамтран ажиллахаар болов

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уйлган” хоршоо ХБНГУ-ын Бранденбург мужийн “Унтере Шприйвалд”-тай, Дархан-Уул аймгийн “Шошоолоштон” хоршоо “Гроссмар” хоршоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Мөн салбарын мэргэжилтэн залуусыг бэлтгэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоныг ХХААХҮЯ мэдээлэв.

Эдгээр санамж бичигт ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Германы Берлин хотноо энэ сарын 16-18-нд болж буй олон улсын Хүнс, хөдөө аж ахуйн 18 дахь удаагийн форум, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын 18 дахь удаагийн бага хуралд оролцох үеэрээ гарын үсэг зуржээ. Тэрбээр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг хандлага, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэг дор танилцуулдаг “Олон улсын ногоон 7 хоног” яармагт ч мөн оролцсон юм.

Энэ үеэрээ ХБНГУ-ын Бранденбург мужийн Хөдөө аж ахуйн сайд хатагтай Х.Миттелштэдт, Саксони мужийн Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Георг-Людвиг фон Брайтенбух нартай уулзан, хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийг тодорхойлох, монголын хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, Германы хөдөө аж ахуйн уламжлалт хоршооны систем, гишүүдийн эдийн засаг, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмж буй туршлагыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Форум, хэлэлцүүлэгт олон орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын сайд, олон улсын байгууллагын 80 гаруй удирдлага, төлөөлөгч оролцож, дэлхийн хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн зохистой хэрэглээ, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогыг тухай санал солилцов. Тэд дэлхийн хүнсний хангамж, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчны хамгаалал, дэвшилтэт технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх шаардлага үүсээд буйд санал нэгдэж, байр сууриа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 38 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 49 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 14 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 18 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 22 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 28 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 33 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 32 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 36 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 21 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 35 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 47 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top