x

Тэргүүн Шадар сайд нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдтэй танилцлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар, "Бодлогын судалгаа, шинжилгээний төв" ОНӨТҮГ-тай танилцав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүд болон бусад хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай нэмэгдэж, суурьшлын бүс зургаа дахин тэлсэн. Улаанбаатар хот 2025 оныг "Бүтээн байгуулалтын жил"-ээр нэрлэж, дэд бүтэц, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргасан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийт 300 МВт хүчин чадалтай 2 блок ашиглалтад орж, 967 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Багануурын батарей хуримтлуурын станц 25 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцыг энэ онд барьж эхэлнэ. Энэ хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн. Хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэшнл" ХХК шалгарч, 2025 оны аравдугаар сарын 24-нд гэрээ байгуулсан. Гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүдийн төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Сэлбэ хот" орон сууцжуулах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсийн төлөвлөлт дагуул хотуудыг төлөвлөж байна. Түүнчлэн авто замын засвар, шинэчлэл, нийтийн тээврийн парк шинэчлэлт, зогсоол байгуулах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, өмчийн менежмент, хот нийтийн аж ахуйн шинэчлэлийг хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон шахмал түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлж, хийн түлш, цахилгаан түлш, дулаалгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа" хэмээн онцоллоо.

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн "Дугаар 25/111" тогтоолоор нийслэл Улаанбаатар хотод 16 мега төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, ДЦС-5, Улаанбаатар метро, Улаанбаатар трам 1, 2-р шугам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, тойрог зам, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Туул усан цогцолбор, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Лаг шатаах үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хүннү хотын дэд бүтцийн төсөл, Эмээлт эко аж үйлдвэрийн парк гэсэн 16 төслийн явцыг мөн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр асуулт асууж, үг хэллээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулдаг. Мөн салбар хоорондын уялдааг хангах, эдийн засгийг тэлэх, худалдааг өргөжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гол төв Улаанбаатар хотод хүн амын 60 гаруй хувь, ДНБ-ий 70 хувь, нийт эдийн засгийн хуримтлалын 82 хувь, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын 88 хувь нь төвлөрсөн байдаг. Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засгийг хөгжүүлэхэд нийслэлийн оруулах хувь нэмрийг үнэлж, боломжийг харж байна. Бид нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, бүрэн дэмжлэг үзүүлнэ. Нийслэлээс зоригтой хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээ танилцууллаа. Нийслэл бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй, иргэд амьдрахад таатай хот байгаасай. Салбар хоорондын уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтыг богино хугацаанд авч хэрэгжүүлснээр бид эдийн засгаа тэлж чадна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 10 цаг 16 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 25 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 25 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 26 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 27 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 28 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 29 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 30 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 55 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 57 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 57 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 58 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 14 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 2 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 54 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 58 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 58 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 16 цаг 0 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 16 цаг 1 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 2 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top