x

2025 онд төсвийн орлого, тусламжийн хэмжээ 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа. 

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.8 хувь буюу 1.2 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.3 хувь буюу 386.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Харин зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого 2025 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 хувь буюу 331.5 тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 4.8 хувь буюу 431.5 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.6 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого 18.9 хувь буюу 892.3 тэрбум, НӨАТ 6.1 хувь буюу 357.6 тэрбум, хөрөнгийн албан татвар 32.3 хувь буюу 148.3 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.2 хувь буюу 57 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Өнгөрсөн онд татварын орлогын 31.5 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.8 хувийг нийгмийн даатгалын, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.5 хувийг онцгой албан татварын, 14.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ.

Орлогын албан татварын 66.3 хувийг ААНОАТ, 33.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 хувь буюу 698.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бараа, үйлчилгээний зардал өмнөх оныхоос 5.3 хувь буюу 510.7 тэрбум, урсгал шилжүүлэг 12.8 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өнгөрсөн онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6, бараа үйлчилгээний зардал 32.2, хөрөнгийн зардал 22.7, хүүгийн зардал 5, татаас 2.6 хувийг эзэлсэн байна.

Хөрөнгийн зардал өнгөрсөн онд 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 11 хувь буюу 880.3 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оныхоос 26 хувь буюу 208.9 тэрбум, барилга байгууламжийн зардал 3.2 хувь буюу 171 тэрбум, хөрөнгийн бусад зардал 37.8 хувь буюу 561.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин их засварын зардал 67.5 (21.4%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн онд 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 7.2 хувь буюу 516.1 тэрбум, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.5 хувь буюу 905.5 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Орон нутгийн төсөв 526.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 5 цаг 50 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 55 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 6 цаг 1 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 3 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 6 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 6 цаг 7 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 8 цаг 25 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 8 цаг 26 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 8 цаг 27 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 8 цаг 30 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 8 цаг 31 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 8 цаг 33 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 10 цаг 15 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 11 цаг 5 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 11 цаг 8 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 11 цаг 9 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 11 цаг 10 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 11 цаг 14 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 11 цаг 15 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 11 цаг 16 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top