x

Худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарчээ

Улсын их хурлын чуулганы завсарласан хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудалд нь хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хүрээнд Гаалийн ерөнхий газарт ажиллажээ.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван:

-2025 онд гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортынх байсан бөгөөд худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарчээ. Гэвч гадаад худалдааны тэнцлийн өсөлтийн үзүүлэлтийг өнгөрсөн 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байгаа аж. Гаалийн ерөнхий газраас макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн ч өнгөрсөн онд 300 сая орчим төгрөгөөр дутуу байсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг хангахад сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:

-УИХ нийгмийн хүлээлт, улс орны эрх ашиг, цаг үеийн шаардлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлого, эдийн засгийн эрх чөлөө, татварын шударга, тэгш таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хэлэлцүүлэн батлуулсан хууль тогтоолын талаар мэдээлэл өгч, хаврын ээлжит чуулганаар төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, татвартай холбоотой хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гаалийн байгууллагын албан хаагчид, ялангуяа удирдах ажилтнууд авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид, хууль ёсыг чанд сахиж, хариуцлагатай байж, Төсвийн тухай хуулийн хүрээнд улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр явуулдаг болоход анхаарах хэрэгтэйг хэллээ.

Мөн Гаалийн байгууллагаас цаашид авч хэрэгжүүлэх ажил, улсын төсвийн гаалийн орлого, гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна тариф, татварын тухай хууль болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ, батлах тухай” УИХ-ын тогтоолыг шинэчлэн найруулах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэв.


Мэдээлэлтэй танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд гаалийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, боомтын болон үйл ажиллагааны шинэчлэл, цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талаар асуулт асууж, санал солилцсон байна. Гаалийн байгууллага хэл ам дагуулдаг эрсдэлтэй салбар тул үйл ажиллагаагаа ил тод байлгахад ямагт анхаарч, шийдлийг зөв гаргаж, улмаар хүний хүчин зүйл, оролцоо багатай, техник технологт тулгуурлан чиглүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 20 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 20 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 21 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 25 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 17 цаг 18 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 21 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 22 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 24 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 25 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top