x

Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засагт олон үйл явдал өрнөснөөс алтны үнэ 4600 долларт хүрч, мөнгөний үнэ түүхэнд анх удаагаа 90 доллароос давж, уул уурхайн аварга том компаниуд болох Гленкор, Рио Тинто хоёр нэгдэх асуудлаарх хэлэлцээгээ сэргээж, Тайваний чип үйлдвэрлэгч компанийн ашиг огцом өссөнийг онцоллоо. Үүний сацуу Иранд улс төрийн нөхцөл байдал хурцдаж, эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хүн амиа алдаж, гэмтэж бэртэж, баривчлагдан саатуулагджээ. Эдгээр болон бусад үйл явдлын талаарх мэдээллийг товчийг хүргэж байна.  

Д.Трамп цаазын ялаас 800 хүнийг аварчээ 

Өнгөрсөн долоо хоногт Ираны том хотуудад эсэргүүцлийн ажиллагаа улам өргөжиж, жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Гэвч тус улсад интернэтийн сүлжээг тасалсан тул эсэргүүцлийн хөдөлгөөний цар хүрээ, эрх баригчдын авч буй арга хэмжээний талаарх мэдээлэл хомс байгаа юм. Хүний эрхийг хамгаалах HRANA байгууллагын мэдээлэлд дурдсанаар, эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 544 хүн амиа алдаж, 10 600 хүн баривчлагдсан байна.

Лхагва гаригт Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени-Эжеи хэлэхдээ, эсэргүүцлийн ажиллагааны явцад баривчлагдсан 18 мянган хүний хэргийг шүүх түргэвчилсэн журмаар шийдвэрлэж, зарим хүнд цаазын ял оноох нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн юм. Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “хэрвээ эсэргүүцэгчдийг цаазалбал Ираны эсрэг маш хүчтэй ажиллагаа явуулна” гэж анхаарууллаа. Пүрэв гарагт тэрбээр мэдэгдэхдээ, АНУ-ын зүгээс шахалт үзүүлснээр Ираны эрх баригчид 800 хүнийг цаазлахаар төлөвлөж байснаа зогсоосон гэв. Гэхдээ жагсагчдыг буудсан тохиолдолд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгэсэнгүй.  

Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрч чадсангүй 

Дани болон Гренландын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд хүрэлцэн ирж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио нартай уулзлаа. Уулзалтын дараа  Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ, Гренландын асуудлаар “эзлэн авах” санаархлаа АНУ орхиогүй хэвээр байгаа бөгөөд Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурьтай байна гэжээ. Вашингтоны уулзалтад оролцсон Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт хэлэхдээ, бид АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагийн зэрэгцээ Гренландыг тус улсын эзэмшилд оруулахыг хүсэхгүй байна гэлээ. Данийн сайдын хэлснээр, талууд ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон гэсэн бол Америкийн тал энэ талаар тайлбар өгсөнгүй.    

Юн Сук Ёльд таван жилийн хорих ял оноолоо 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлийг шүүх хуралд оролцож буй прокурорууд “бослого үймээн дэгдээсэн” хэрэгт буруутай нь нотлогдох аваас түүнд цаазаар авах ял оноохыг шаардсан байна. Харин тэрбээр өөрийг буруутгаж байгааг эрс няцаажээ. Ташрамд дурдахад, Өмнөд Солонгост 1998 оноос хойш цаазын ялыг гүйцэтгэхгүй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг үзвэл, баасан гарагт болсон Сөүл хотын Төв дүүргийн шүүхийн байранд болсон шүүх хурлаас “баривчилгаанд саад хийхийг оролдсон” гэх хэргээр Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ. 

Хятадын худалдааны тэнцэл 1.2 их наядын ашигтай гарчээ 

Хэдийгээр АНУ-тай хийж буй худалдааны дайн үргэлжилсээр байгаа боловч Хятадын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.2 их наяд долларын ашигтай гарчээ. Хятадаас Америкт нийлүүлж буй барааны хэмжээ 20 хувиар буурч, Хятадын экспортын 11 хувийг эзэлж байгаа нь 1990-ээд оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. Энэ үед Хятадын компаниуд бусад улсуудын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлснээр Африкт нийлүүлсэн барааны хэмжээ 26 хувиар, АСЕАН руу хийсэн экспорт 13 хувиар, Европыг чиглэсэн нийлүүлэлт 8 хувиар тус тус өссөн байна. Гадаад худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 45.47 их наяд юань (6.48 их наяд орчим ам.доллар) болсон байна. Үүнээс экспорт 26.99 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар,  импорт 18.48 их наяд юаньд хүрч, 0.5 хувиар тус тус өсжээ.

Боингийн сэргэлт эхэллээ

Агаарын хөлөг үйлдвэрлэгч Боинг компани өнгөрсөн онд 1075 нисэх онгоцны захиалга авснаар Airbus компанийн/1000 онгоц/ үзүүлэлтээс давж гарлаа. Энэ бол 2018 оноос хойших хугацаанд анх удаагаа Европын үйлдвэрлэгчийг ардаа орхисон тохиолдол юм. Харин Боинг компани 600 ширхэг онгоц худалдан борлуулсан бол энэ үзүүлэлтээр Airbus /793 онгоц/ давамгайлсан хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн осол гарснаар аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлууд үүсэж, үйлдвэрлэл доголдож, ажил хаялт явагдаж байсан хүнд үе ард хоцорч, Боинг компани дахин сэргэж эхэлжээ.  

Мөнгөний үнэ түүхэнд анх удаа 90 доллароос давлаа 

Сomex таваарын биржийн мягмар гаргийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр уг металлын нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 29 доллар байсантай харьцуулахад 3 дахин өссөн гэсэн үг бөгөөд ийм огцом өсөлт сүүлийн 50 жилд үзэгдээгүй юм. Харьцуулваас, бүтэн жилийн хугацаанд алтны үнэ 65 хувиар, цагаан алтны үнэ 88 хувиар өссөн байна. Мөнгө бол нарны эрчим хүч, цахим техник, зай хураагуур үйлдвэрлэхэд болон анагаах ухааны салбарт чухал хэрэгтэй металл юм. Ганцхан жишээ дурдахад, 1 гигаватт буюу 1000 мегаватт нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгоход 500 мянган унц мөнгө шаардлагатай байдаг ажээ.  

Глен Тинто компани байгуулагдах уу?

Хоорондоо нэгдэх асуудлаар Швейцарын Гленкор, Их Британи-Австралийн хамтарсан Рио Тинто компаниудын хооронд явагдаж байсан хэлэлцээ мухардалд орсноос хойш яг нэг жилийн дараа уул уурхайн хоёр аварга том хоёр компани уг асуудлыг дахин хэлэлцэж эхэлсэн байна. Нэгдсэн тохиолдолд дэлхий дээрх хамгийн том зэс олборлогч компани бий болох юм. Ногоон эрчим хүч, хиймэл оюун ухааны салбаруудын эрчимтэй хөгжлөөс үүдэн өнгөрсөн ганцхан жилийн дотор зэсийн үнэ даруй 50 хувиар өсөөд байгаа билээ. CompaniesMarketCap цахим хуудсанд бичсэнийг үзвэл, өнөөдрийн байдлаар Рио Тинтогийн зах зээлийн үнэлгээ 140 тэрбум доллар, Гленкорынх 60 тэрбум доллар байна.

Тайваний чип үйлдвэрлэгчийн "гэнэтийн ашиг" 

Хиймэл оюун ухааны салбарт тэсрэлт болж буй энэ үед хамгийн өндөр хүчин чадалтай, хамгийн орчин үеийн чип үйлдвэрлэгч Тайваний TSMC компанийн орлого өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 25 хувиар өсөж, 34 тэрбум долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 16 тэрбум доллар болж 35 хувиар огцом өссөн байна. Мөн жилийн нийт орлого нь анх удаа 100 тэрбум ам.доллароос давжээ.  

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Даваа гарагт жил тутмын Давосын эдийн засгийн чуулга уулзалт эхэлж, энэ долоо хоногийн ажлын өдрүүдийг дуустал үргэлжилнэ
  • Маргааш эхлэх Австралийн Нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
  • Даваа гарагт Мартин Лютер Кингийн өдөр тохионо. Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагт тэмдэглэдэг уг өдрийг АНУ даяар амралтын өдөр болгожээ.
  • Мягмар гарагт Оцон шувууны талаар мэдлэг мэдээлэл олгох олон улсын өдөр тохионо
  • Бямба гарагт Олон улсын боловсролын өдөр ба Олон улсын эмэгтэйчүүдийн спортын өдрийг тэмдэглэнэ
  • Ням гарагт Олон улсын Интернэтгүй өдөр тохионо. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлчийн ням гарагт тэмдэглэдэг энэ өдрөөр дор хаяж ганцхан хоногийг интернэтээс ангид, бодит ертөнцөд өнгөрүүлэхийг дэлхий нийтэд уриалдаг. 2024 оны сүүлчээр танилцуулсан мэдээллээр, дэлхийн даяар 5 тэрбум 520 сая хүн буюу манай гаргийн хүн амын 67,5 хувь нь интернэтийн сүлжээг ашиглаж байна.
  • Ням гарагт Италийн тенор хоолойтой алдарт дуучин Андреа Бочеллигийн концерт Чехийн нийслэл Прага хотод болно  
  • Мөн Америкийн домогт Eagles рок хамтлаг Лас-Вегас хотын Sphere концертын танхимд тоглолтоо толилуулна
  • 10-ны өдөр эхэлсэн Европын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн усан пологийн тэмцээн өндөрлөнө 

Монцамэ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 28 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 37 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 39 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 41 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 43 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 21 цаг 46 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 48 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 49 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 51 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ Өчигдөр 15 цаг 49 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top