x

АНУ-д цагаачлалын албаны ажилтан 37 настай эмэгтэйг буудан хөнөөсөн нь эсэргүүцэл дагуулав

Америкийн иргэн эмэгтэй буудуулан амиа алдсантай холбоотойгоор хүний эрхийн зөрчлийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах хангалттай үндэслэл алга гэж АНУ-ын Хуульзүйн дэд сайд Тод Бланш мэдэгджээ.

Хэдхэн хоногийн өмнө Миннесота муж улсын Миннеаполис хотод цагаачдыг баривчлан саатуулах ажиллагааны үеэр АНУ-ын Цагаачлалын албаны ажилтан уг эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ. Телевизийн CBS сувгийн мэдээлснээр, буудуулсан эмэгтэй нь АНУ-ын иргэн, Миннеаполис хотын оршин суугч 37 настай яруу найрагч Рене Гүүд байжээ.

Эрх баригчдын баталж байгаагаар, уг эмэгтэй цагаачлалын албаны ажилтныг машинаараа дайрах гэж оролдсон байна. Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, талийгаач эмэгтэй “зориуд санаатайгаар” ажилтныг дайрахаар завдсан гэжээ. АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас /ICE/ цагаачдыг баривчлах ажиллагаа явуулах үеэр энэхүү ноцтой хэрэг гарсан байна.

Харин хэрэг явдлыг нүдээрээ харсан иргэний хийсэн дүрс бичлэгийг үзвэл, Р. Гүүд дайрах үйлдэл хийгээгүй байна. Цагаачлалын албаны ажилтнууд талийгаачийн машинд дөхөж ирээд түүнийг машинаасаа буухыг шаарджээ. Нэг ажилтан жолоочийн талын хаалганы бариулаас барьж, нөгөө нь капотны ойролцоо зогсож байв. Жийп машины жолооч эмэгтэй хөдлөхөөр оролдох үед 2-3 удаа буун дуу гарч, улмаар машин жолоодлогоо алдаж, хажуугийн зогсоолд байсан машиныг мөргөөд зогсжээ.

Рене Гүүд амиа алдсаны дараа хэрэг болсон газарт хүмүүс цугларч, түүний дурсгалыг хүндэтгэсэн байна. Үүний дараа Миннеаполис болон Миннесота муж улсын бусад хотод цагаачлалын алба, Трампын засаг захиргааны үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд болжээ.

Эх сурвалж: Anadolu Ajansi

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тайландад галт тэргэн дээр барилгын кран унаж, 32 хүн амиа алджээ саяхан Монголын тамирчид Дакар раллигийн хүнд гарааг амжилттай давлаа 1 мин Иран жагсагчдын хэргийг шүүх явцыг хурдасгахаар төлөвлөж байна 2 мин Францад анх удаа нас баралтын тоо төрөлтийн тооноос давлаа 4 мин Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ 5 мин УИХ-ын дарга Түр хамгаалах байрны шинэ барилгыг гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгов 6 мин Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй 8 мин Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 мин Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! 46 мин АНУ-д цагаачлалын албаны ажилтан 37 настай эмэгтэйг буудан хөнөөсөн нь эсэргүүцэл дагуулав 1 цаг 47 мин Марокко Африкийн цомын тэмцээний финалд шалгарлаа 1 цаг 51 мин Дани, АНУ Гренландын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байна 1 цаг 52 мин Онцгой байдлын байгууллага олон нийтийн газарт хяналт шалгалт хийж байна 1 цаг 54 мин Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна 1 цаг 55 мин Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан БНСУ болон Монголын иргэдийг баривчилжээ 1 цаг 56 мин Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 2 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2 цаг 11 мин Нийслэлийн Засаг дарга Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ 16 цаг 46 мин Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаярыг томилжээ 17 цаг 5 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 17 цаг 17 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ираны ард түмэн тэмцэж байна Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт...
Top