x

Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа

Хятадын агаар сансрын арилжааны CAS Space компани дэд тойрог зам хийх нислэгт зориулан зохион бүтээсэн "Лихун-1 Y1" гэдэг сансрын хөлгийг амжилттай туршжээ. Уг хөлгийг сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээсэн байна.

Хөлгийн буцагч капсул нь шүхрийн системийн тусламжтайгаар Жюцюань сансрын хөлгийн буудалд хэвийн горимоор амжилттай газарджээ. Нислэгийн явцад дээд тал нь 120 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд агаарын мандлын нягт давхаргад дахин нэвтрэх үед агаарын эсэргүүцлийг ашиглан хурдыг сааруулах технологийг, мөн маш өндөр нарийвчлалтай газардах системийг туршсан байна.

CAS Space компани уг төслийг арилжааны салбарт зориулсан, зардал багатай платформ гэж тодорхойлж байна. Хөгжүүлэгчдийн мэдэгдсэнээр, уг аппарат 300 секундээс дээш хугацаанд бичил таталцлын орчныг тогтвортой бүрдүүлдэг бөгөөд энэ нь уг хөлгийг зөвхөн сансрын аялал жуулчлалд төдийгүй шинжлэх ухааны туршилт судалгаанд ашиглах боломжтой гэдгийг харууллаа.

Туршилтын хүрээнд хөлгийн бүхээгт Хятадын ШУА-ийн Механикийн хүрээлэнгийн жингүйдлийн орчинд лазерын нэмэгдэл үйлдвэрлэл (3D хэвлэх) явуулах зориулалттай тоног төхөөрөмжийг байрлуулсан байна. Туршилтын явцад уг пуужингийн платформыг сансрын орчинд үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэхэд ашиглаж болохыг баталжээ.

Мөн сарнайн үрийн дээжүүдийг сансарт илгээсэн байна. Судлаачид генийнх нь өөрчлөлтийг судалж, шинэ сорт гарган авах болон "сансар дахь сарнайн" плазмын нөөцийн сан байгуулахаар төлөвлөж байна.

CAS Space компани “Лихун” хөлгийг цувралаар үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай төслийн ахлах инженерийн туслах Ван Инчэн мэдээлсэн байна. Одоогийн шатанд амьдрах орчны систем болон ослын үед аврах системүүдийг хөгжүүлэхэд голчлон анхаарч байгаа ажээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top