x

Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн.

Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм.

Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Бид 2024 оноос автозамын камержуулалтын ажлыг хийж эхэлсэн. 2025 оны хоёрдугаар сар гэхэд камержуулалт бүрэн дууссан. 2025 он дуустал иргэдийн утсанд сануулах зурвасуудыг илгээсэн. Энэ хугацаанд иргэдэд 25 сая зурвас илгээсэн байна. Иргэд үүнээс алдаагаа олж харж, нөхцөл байдал илүү сайжирч байгаа нь харагдсан. 2025 онд өдөрт 82 мянган зөрчил бүртгэгдэж байсан бол харин одоо өдөрт 65 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Иргэд шалгагдаж байна гэсэн төлөвтэй байгаа тохиолдол бүрийг торгуулсан гэж ойлгох нь түгээмэл байна. Шалгагдаж байгаа тохиолдол болгон иргэнд торгууль болж очдоггүй. 150 уулзварт камержуулалт бүрэн хийгдсэн. Уулзваруудад тал талын мэдээллийг бүрэн авах үүднээс зураг авах, бичлэг хийх зориулалттай 10 гаруй төрлийн камер бий. Хэдийгээр нэг зургийг баримт болгож байгаа мэт иргэдэд харагддаг ч системд бичлэг мөн хадгалагдаж буй. Эдгээр баримтад холбогдох албан тушаалтан хяналт тавин ажилладаг. Гэрэл дохиог секундтэй болгох тал дээр бид ажиллаж байсан. Гэвч цөөн үлдсэн секундэд амжихаар яарснаас болж ноцтой осол гарах тохиолдол гардаг. Тиймээс бид тоолуурыг нэмэгдүүлээгүй. 10 байршилд тоолуур бий" гэлээ.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа "Энд нэг зүйлийг тодотгох нь зүйтэй. Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй. Учир нь уулзвар зам дээр ажиллаж байгаа бүх хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалтан үзэж, шалгасны үндсэн дээр торгууль илгээдэг. Бусдад зам тавьж өгсөн, осол аваар гарсныг тойрсон зэрэг тохиолдолд ямар ч торгууль ноогдуулахгүй. Мөн стандарт, шаардлага хангаагүй уулзвар, зам дээр ямар ч зөрчил илрүүлж хариуцлага тооцохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон замыг шинэчилж, энэ хүрээнд тэмдэг тэмдэглэгээг сайжруулж ажилласан" гэлээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар

  • Урсгал сөрөх,
  • Шугам давах,
  • Гэрлэн дохио зөрчих,
  • Замын тэмдэг тэмдэглэгээ зөрчиж эргэх,
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
  • Эгнээ байр буруу эзэлсэн,
  • Үргэлжилсэн цагаан зураас давсан зэрэг үзүүлэлтээр зөрчил илрүүлж байна.

Он гарсаар 404.880 зөрчил илрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? 42 мин Тайландад галт тэргэн дээр барилгын кран унаж, 32 хүн амиа алджээ 1 цаг 27 мин Монголын тамирчид Дакар раллигийн хүнд гарааг амжилттай давлаа 1 цаг 28 мин Иран жагсагчдын хэргийг шүүх явцыг хурдасгахаар төлөвлөж байна 1 цаг 29 мин Францад анх удаа нас баралтын тоо төрөлтийн тооноос давлаа 1 цаг 31 мин Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ 1 цаг 32 мин УИХ-ын дарга Түр хамгаалах байрны шинэ барилгыг гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгов 1 цаг 33 мин Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй 1 цаг 35 мин Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 35 мин Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! 2 цаг 13 мин АНУ-д цагаачлалын албаны ажилтан 37 настай эмэгтэйг буудан хөнөөсөн нь эсэргүүцэл дагуулав 3 цаг 14 мин Марокко Африкийн цомын тэмцээний финалд шалгарлаа 3 цаг 18 мин Дани, АНУ Гренландын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байна 3 цаг 19 мин Онцгой байдлын байгууллага олон нийтийн газарт хяналт шалгалт хийж байна 3 цаг 21 мин Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна 3 цаг 22 мин Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан БНСУ болон Монголын иргэдийг баривчилжээ 3 цаг 23 мин Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 3 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 3 цаг 37 мин Нийслэлийн Засаг дарга Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ 18 цаг 13 мин Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаярыг томилжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ираны ард түмэн тэмцэж байна Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт...
Top