x

Тайландад галт тэргэн дээр барилгын кран унаж, 32 хүн амиа алджээ

Тайландын зүүн хойд нутагт суудлын галт тэрэгний дээрээс барилгын өргөгч цамхаг унасны улмаас 32 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн байна.

Уг осол орон нутгийн цагаар лхагва гаргийн 9:00 цагийн орчимд, нийслэл Бангкок хотоос зүүн хойд зүгт 230 км-ийн зайд, Накхонратчасима мужийн Сикхио тойргийн нутаг дэвсгэрт болжээ.

Тус мужийн цагдаагийн газрын дарга Татчапон Чиннавонг-ийн мэдэгдсэнээр, хурдны төмөр зам барих ажлын үеэр нийслэлээс Убонратчатхани мужийн чиглэлд явж байсан галт тэргэн дээр өргөгч цамхаг унасан байна. Тээврийн сайдын ярьснаар, галт тэргэнд 195 зорчигч байсан бөгөөд тэд кранд дарагдсан гурван вагоны хоёрт нь сууж явжээ.

Амиа алдаж, гэмтэж бэртсэн 80 орчим хүний хамгийн бага нь нэг настай, хамгийн ахмад нь 59 настай хүмүүс байв.

Одоо ажиллаж буй төмөр замын дээгүүр өндөр хурдны галт тэрэгний зам барих үеэр өргөгч цамхаг нурж унасан байна.

Ослын шалтгааныг нухацтай мөрдөн шалгахын тулд Тайландын Төмөр замын газрын даргыг дуудан ирүүлсэн тухай Тээврийн сайд Пипхат Ратчакитпракарн мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? 42 мин Тайландад галт тэргэн дээр барилгын кран унаж, 32 хүн амиа алджээ 1 цаг 27 мин Монголын тамирчид Дакар раллигийн хүнд гарааг амжилттай давлаа 1 цаг 28 мин Иран жагсагчдын хэргийг шүүх явцыг хурдасгахаар төлөвлөж байна 1 цаг 29 мин Францад анх удаа нас баралтын тоо төрөлтийн тооноос давлаа 1 цаг 31 мин Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ 1 цаг 32 мин УИХ-ын дарга Түр хамгаалах байрны шинэ барилгыг гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгов 1 цаг 33 мин Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй 1 цаг 35 мин Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 35 мин Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! 2 цаг 13 мин АНУ-д цагаачлалын албаны ажилтан 37 настай эмэгтэйг буудан хөнөөсөн нь эсэргүүцэл дагуулав 3 цаг 14 мин Марокко Африкийн цомын тэмцээний финалд шалгарлаа 3 цаг 18 мин Дани, АНУ Гренландын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байна 3 цаг 19 мин Онцгой байдлын байгууллага олон нийтийн газарт хяналт шалгалт хийж байна 3 цаг 21 мин Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна 3 цаг 22 мин Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан БНСУ болон Монголын иргэдийг баривчилжээ 3 цаг 23 мин Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 3 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 3 цаг 37 мин Нийслэлийн Засаг дарга Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ 18 цаг 13 мин Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаярыг томилжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ираны ард түмэн тэмцэж байна Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт...
Top