x

Иран жагсагчдын хэргийг шүүх явцыг хурдасгахаар төлөвлөж байна

Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн хэргийг шүүхээр хэлэлцэх явцыг хурдасгахаар төлөвлөж байгаагаа Ираны эрх баригчид мэдэгджээ.

Тус улсын шүүх засаглалын тэргүүн Голямхосейн Мохсени-Эжеи “эмх замбараагүй байдал” дэгдэх үеэр баривчлагдсан сэжигтнүүдэд холбогдох хэргийг түргэвчилсэн байдлаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн мэдэгдсэнийг төрийн мэдлийн телевизээр дамжуулсан байна.

“Хэрвээ тухайн этгээд хэн нэгийг шатааж, хэн нэгний толгойг тасдсан бол бид түргэн шуурхай байдлаар асуудлыг шийдэх ёстой” гэж тэрбээр эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүсийг хорьж буй нийслэл Техран хотын нэгэн шоронд очих үеэрээ мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод тусална гэж амласны маргааш өдөр нь шүүх засаглалын тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр мөн шүүх хуралдааныг нээлттэй явуулахын төлөө байгаагаа илэрхийлээд, баривчлагдсан хүмүүсийн материалуудтай 5 цагийн турш танилцсан гэдгээ хэллээ. Ялангуяа эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж, өдөөн турхирсан, мөн террорист ажиллагаанд оролцсон гэх хүмүүсийн хэргийг одоо үйлчилж буй хуулийн дагуу түргэвчилсэн журмаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн Мохсени-Эжеи үзэж байна.

Жагсаал цуглааны явцад хэдэн мянган хүн баривчлагдсан бөгөөд Ираны шүүх ялын дээд хэмжээг олон хүнд ногдуулах магадлалтай хэмээн санаа зовниж байгаагаа хүний эрхийг хамгаалах байгууллагууд илэрхийлжээ.

Харин баривчлагдсан хүмүүсийн тоо ба тэдэнд ямар зүйл ангиар ял төлөвлөсөн талаарх мэдээллийг Ираны эрх баригчид нийтлэхгүй байгаа юм.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? 42 мин Тайландад галт тэргэн дээр барилгын кран унаж, 32 хүн амиа алджээ 1 цаг 27 мин Монголын тамирчид Дакар раллигийн хүнд гарааг амжилттай давлаа 1 цаг 28 мин Иран жагсагчдын хэргийг шүүх явцыг хурдасгахаар төлөвлөж байна 1 цаг 29 мин Францад анх удаа нас баралтын тоо төрөлтийн тооноос давлаа 1 цаг 31 мин Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ 1 цаг 32 мин УИХ-ын дарга Түр хамгаалах байрны шинэ барилгыг гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгов 1 цаг 33 мин Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй 1 цаг 35 мин Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 35 мин Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! 2 цаг 13 мин АНУ-д цагаачлалын албаны ажилтан 37 настай эмэгтэйг буудан хөнөөсөн нь эсэргүүцэл дагуулав 3 цаг 14 мин Марокко Африкийн цомын тэмцээний финалд шалгарлаа 3 цаг 18 мин Дани, АНУ Гренландын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байна 3 цаг 19 мин Онцгой байдлын байгууллага олон нийтийн газарт хяналт шалгалт хийж байна 3 цаг 21 мин Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна 3 цаг 22 мин Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан БНСУ болон Монголын иргэдийг баривчилжээ 3 цаг 23 мин Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 3 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 3 цаг 37 мин Нийслэлийн Засаг дарга Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ 18 цаг 13 мин Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаярыг томилжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ираны ард түмэн тэмцэж байна Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт...
Top