x

Хадгаламж банкны эрх хүлээн авагч АТГ-т талархал илэрхийлэв

Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлсэн албан бичгийг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөрөөс ирүүлэв.

Уг албан бичигт "20 гаруй жилийн өмнө авсан зээлийн төлбөрөө эргэн төлөөгүйн улмаас арилжааны "Анод", "Зоос" "Хадгаламж" банкийг татан буулгахад хүргэсэн "Олон овоот гоулд" ХХК, түүний хамаарал бүхий "Зөв зүг" ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл нь банк санхүү болон уул уурхайн салбарыг цочроосон. Үүний улмаас бид ажлаа зогсоохоос аргагүйд хүрч, улсын төсөвт төвлөрүүлж байсан мөнгөн урсгал зогсож, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд буруу ойлголт өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ тэдний өмнө биелүүлэх боломжгүй болж, цаашид Олон улсын удирдлагын форум (IPAF)-ын гишүүн байгууллагын хувьд манай улсад шинээр бий болж буй чанаргүй активын зах зээлд хөрөнгө оруулалт татахад бэрх, хөрөнгө оруулалтын сөрөг сурталчилгаа болж, ичгүүртэй байдалд хүргэж, улмаар хөрөнгө оруулагч нарыг шууд үргээсэн үйл явдал болсон билээ.

Төрийн гурван байгууллага (Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци)-д нийт 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэл учруулсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, арилгаж өгсөнд Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олон та бүхэнд талархлаа илэрхийлье. Танай байгууллагын мөрдөгч нараас хууль бус үйлдлийг богино хугацаанд илрүүлсэн, бас нийт 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэлийг шуурхай арилгаж өгсөн мэргэжлийн өндөр ур чадварын ачаар бид одоо ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Иймд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танд, танай удирдлагын баг, мөрдөгч нарт болон нийт хамт олонд өөрийн хамт олноо төлөөлөн, мөн хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэнд маш их баярлалаа" гэжээ.

Эх сурвалж: АТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 23 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 25 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 25 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 26 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 30 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 17 цаг 22 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 26 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 26 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 28 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 29 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 30 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top