x

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэв

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжуаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцолж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улс хөрш улсынхаа эдийн засгийн хөгжил дэвшлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Засгийн газар хоорондын комисс нь хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тул түүний үйл ажиллагааг ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Худалдаа, тэр дундаа уул уурхайн салбар хамтын ажиллагааны гол чиглэл хэвээр байх боловч хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх нь улс төр, нийгмийн хувьд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төсөл зэрэг олон чиглэлд бодит ахиц гарч байгааг дурдаад, БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улс өөрийн саналыг албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Монголтой холбоотой олон чухал асуудал туссан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь бүс нутгийн логистик, худалдааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтойг онцоллоо. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж байгааг дурдан, хийн хоолой, төмөр зам, боомтын шинэчлэл, агаарын орон зайн хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлд бодит үр дүн гарч байгааг тэмдэглэв.

Элчин сайд Шэн Минжуан БНХАУ нь 15 дахь таван жилийн төлөвлөгөөний хүрээнд "өндөр чанартай хөгжил"-ийг бий болгох, тэр дундаа инноваци, ногоон хөгжлийг чухалчилж байгааг онцлов. Тэрбээр БНХАУ нь хиймэл оюун ухаан, ногоон эдийн засгийн салбарын хөгжилд дэлхийд тэргүүлж буйг дурдаад, эдгээр чиглэлээр хоёр улс хамтран ажиллах өргөн боломжтойг илэрхийллээ.

Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар уулзаж, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх төслийг эхлүүлэхээр тохиролцсоныг хэлсэн юм. Хятадын тал уг хөтөлбөрийг тууштай дэмжиж, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд анхаарч ажиллахаа хэлсэн.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед гурван улс хамтран бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 7 цаг 28 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 34 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 7 цаг 40 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 42 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 7 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 7 цаг 46 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 4 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 5 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 6 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 9 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 10 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 10 цаг 12 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 11 цаг 54 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 12 цаг 43 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 12 цаг 47 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 12 цаг 48 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 12 цаг 49 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 12 цаг 53 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 12 цаг 54 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 12 цаг 55 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top