x

Даланзадгадын дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх 500 тэрбумын бондыг арилжаалахыг зөвшөөрөв

Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны эхний буюу ээлжит 1 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 13 асуудал хэлэлцлээ.

Засгийн газрын 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Даланзадгадад 50МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжаалах эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргад олгосон. Энэхүү шийдвэрийн дагуу уг бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах зохицуулалтыг өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталлаа.

Тус бондыг 2026–2028 онд дотоодын зах зээлд олон нийтэд санал болгох замаар хэсэгчлэн гаргах буюу 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү орон нутгийн анхны бонд нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдсан томоохон дэд бүтцийн төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн чухал алхам болж байгаа юм. Тодруулбал, бүс нутгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, суурь дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох замаар улсын болон орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Ингэснээр УИХ, Засгийн газрын бодлого, зорилт бодит санхүүжилтээр баталгаажиж, орон нутгийн хөгжилд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил урагшлах боломж бүрдэж байна.

Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны хуралдааны товыг баталж, уг товыг хорооны цахим хуудсанд байршуулснаар зохицуулалтын байгууллагууд, компаниуд болон олон нийтэд хурлын шийдвэр гаргалтын үйл явцын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал хангагдаж байна.

Түүнчлэн 1 компанид үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор, 1 компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр, 2 хадгаламж, зээлийн хоршоо болон нэр бүхий 60 даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 7 цаг 31 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 36 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 7 цаг 42 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 44 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 7 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 7 цаг 48 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 6 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 7 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 8 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 11 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 12 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 10 цаг 14 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 11 цаг 56 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 12 цаг 46 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 12 цаг 49 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 12 цаг 50 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 12 цаг 51 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 12 цаг 55 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 12 цаг 56 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 12 цаг 57 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top