x

2019 онд дэлхийгээс харагдах огторгуйн гайхалтай үзэгдлүүд

Сарны хиртэлт, одны тохиол гэх мэт тэнгэр, эрхэсийн олон гайхалтай үзэгдлүүд угтан золгож буй 2019 онд болохыг одон орончид тооцоолжээ. Ингээд та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхолтой бөгөөд дэлхий дээрээс хамгийн тодоор харагдах заримыг нь танилцуулж байна.

"Цусан улаан сар" (Сарны хиртэлт) - Нэгдүгээр сарын 20-21

"Шунхан сар" (Сарны хиртэлт) - Нэгдүгээр сарын 20-21

Энэ сарын сүүлээр сарны бүтэн хиртэлт тохиож дэлхийн дагуул маань цусан улаан өнгөтэй болж харагдах юм байна. Зөвхөн тэргэл сартай үед тохиодог энэхүү үзэгдэл нь 2021 он хүртэл дахиж давтагдахгүй ажээ.

Бүтэн хиртэлт нэгдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө буюу 23:41 цагт эхлэж 62 минут үргэлжлэнэ. Хойд, Өмнөд Америк, Гренланд, Исланд, баруун Европ, баруун Африкаас бүтнээрээ харагдах бол зүүн Европ, зүүн Африкаас хагас хиртэлт ажиглагдах юм байна. Харамсалтай нь Ази тивийнхэнд энэхүү үзэгдэл харагдахгүй ажээ.

Бархасбадь гариг, Сар хоёрын тохиол - Дөрөвдүгээр сарын 23

Бархасбадь гариг, Сар хоёрын тохиол - Дөрөвдүгээр сарын 23

Дөрөвдүгээр сарын 23-ны шөнө 1 цагийн үед өмнө зүгийн тэнгэрт Бархасбадь гараг сартай маш ойрхон харагдах ажээ. Энэхүү тохиол нь энгийн нүдэнд ч маш тодоор харагдах аж.

"Eta Aquarid" солирын бороо - Тавдугаар сарын 6

"Eta Aquarid" солирын бороо - Тавдугаар сарын 6

Тавдугаар сарын 6-нд манай цагаар шөнийн 3 цагийн үед "Eta Aquarid" хэмээх солирын бороо үзэгдэх ажээ. 30 гаруй солирын уналт зүүн хойд зүгийн тэнгэрт тодоор ажиглагдана гэж одон орончид тооцоолсон байна.

Нарны бүтэн хиртэлт - Долдугаар сарын 2

Нарны бүтэн хиртэлт - Долдугаар сарын 2

2019 оны долдугаар сарын 2-нд дэлхий, нар хоёрын дундуур сар орж өмнөд Номхон далайн бүс нутгийнхан, Чили, Аргентинчуудад нарны бүтэн хиртэлтийг үзэх хувь тохиох ажээ. Харин Эквадор, Бразил, Уругвай улсуудаас хагас хиртэлт ажиглагдах юм. Үзэгдэл орон нутгийн цагаар 12:55-аас 17:50 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хиртэлтийн оргил үе 15:22 цагт болох юм байна. 

Буд гариг нарны өмнүүр өнгөрнө - Арваннэгдүгээр сарын 11

Буд гариг нарны өмнүүр өнгөрнө - Арваннэгдүгээр сарын 11

Нартай хамгийн ойр байрладаг Буд гарагийн нарны өмнүүр өнгөрөх ховор үзэгдэл дэлхийгээс арваннэгдүгээр сарын 11-нд ажиглагдана. Америкийн зүүн эргийн цагаар өглөөний 7:35-д (манай цагаар 20:35) энэхүү үзэгдлийг тусгай дуран авайгаар ажиглавал нарны өмнүүр жижигхэн хар цэг өнгөрч байгаа нь харагдах юм байна. 

Сугар гариг, Сар хоёрын тохиол - Арванхоёрдугаар сарын 28

Сугар гариг, Сар хоёрын тохиол - Арванхоёрдугаар сарын 28

Оны төгсгөлд Сугар гариг сартай ойрхон харагдах үзэгдэл тохиох юм байна. Үдшийн бүрэнхий буух үед баруун өмнө зүгийн тэнгэрт харагдах энэхүү үзэгдлийг дэлхийн хаанаас ч, тэр ч байтугай гэрлийн бохирдол ихтэй том хотуудаас ч харах боломжтой аж. Сугар гаригийг үдшийн тэнгэрт эрт гарч ирэх үед нь "Үдшийн гялаан" од, харин үүрээр тэнгэрт хамгийн сүүлд үлдэх үед нь "Үүрийн цолмон" од гэж нэрлэдгийг бид мэдэх билээ.

caak.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 5 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 7 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 10 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 12 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 13 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 13 цаг 43 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 13 цаг 44 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 13 цаг 45 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 13 цаг 49 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 5 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 31 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 33 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 14 цаг 48 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 33 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 6 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 8 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 11 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 13 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 19 цаг 48 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top