x

Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа

ЭЗХЯ, МҮХАҮТ хамтран "Бизнес ба бодлого" уулзалт зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компаниудын төлөөлөлтэй эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн эрх зүйн орчин, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын мэдээлснээр, ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн 30 жилд үндэсний компаниуд нөөц боломждоо тулгуурлан бойжсон бол төрөөс цаашид олон улсад өрсөлдөх, экспортлогч орон болохыг дэмжинэ” хэмээгээд тэдэнтэй хамтран ажиллаж, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэж байх ёстойг тодотгосон байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар тус яамны Хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр ярихдаа, “Хувийн хэвшлийн эрх ашгийг хангах, төрийн оролцоог багасгах, бизнесийн үйл ажиллагаанд давхардсан хяналт, шалгалт хийхийг хуулиар хориглож байгаа. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчтай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шийдэж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн бие махбодыг хамгаалах заалт тусаж байгаа. Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг бодит нөхцөлд нийцүүлэх ёстой. Цалин хөлсийг нэмэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хувь хэмжээ саад болж байгааг тэмдэглэжээ.

Түүнчлэн бизнес эрхлэгчид далд эдийн засгийг ил болгох, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай, хувийн хэвшлийнхэнд хууль давж үйлчилж буй журам, зохицуулалт ихээхэн саад болж байгааг цэгцлэхийг хүсжээ. Мөн валютын ханшийн савлагаа нь хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт учруулдаг. Олсон ашгийнхаа тодорхой хэсгийг ханшийн зөрүүнд алдаж, ашиггүй ажиллах нөхцөл үүсдэгийг ч хэлж байлаа.

Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах үйл явц удаан, хүндрэлтэй. Ажлын хэсэг тогтмол хуралддаггүйгээс хэдэн сараар хүлээх, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдал үүсдэг. Бизнес эрхлэгчид төрийн байгууллагууд хяналт, шалгалт, торгуулиас илүүтэй бизнесийг дэмжиж, боломж олгодог, хамтын ажиллагаанд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатайг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 43 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 52 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 52 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 53 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 54 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 55 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 56 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 57 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 22 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 24 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 24 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 25 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 29 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 17 цаг 21 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 25 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 25 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 27 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 28 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 29 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top