x

Трампын хөрөгтэй зоос гаргах төлөвлөгөө маргаан дэгдээв

Ардчилсан намын сенатчид Сангийн яаманд Дональд Трампын хөрөгтэй нэг долларын зоос цутгахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж байгаа талаар FOX Business суваг мэдээлжээ. 

Орегон муж улсаас сонгогдсон сенатч Жефф Меркли болон Невада муж улсын сенатч Кэтрин Кортес Масто нар “Авлигатай тэмцэх тухай хууль” нэртэй шинэ хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү хуулийн төсөлд “Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эсэн мэнд байгаа хүмүүсийн эсвэл одоогийн Ерөнхийлөгчийн хөрөг бүхий” зоос цутгахыг засгийн газарт хориглохоор тусгажээ. 

Трампын хөрөг бүхий 1 долларын зоосыг АНУ байгуулагдсаны 250 жилийн ойд зориулан цутгахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ эцсийн загварыг одоогоор гаргаагүй байна. Туршилтын загвар дээр Трампыг Америкийн далбааны өмнө гараа атгаж өргөсөн байдалтайгаар дүрсэлсэн нь өнгөрсөн онд Пенсильванид болсон халдлагын үеэр хамгаалалтын албаныхан түүнийг тайзнаас буулгаж байхад авсан зурагтай төстэй байна.

АНУ-ын Сангийн яам 1 долларын зоосыг цуглуулгын зориулалттаар цутгах эрхтэй. АНУ-ын мөнгөний ордны мэдээлснээр, хамгийн их борлуулалттай дурсгалын зоос нь 1986 онд цутгасан "Эрх чөлөөний хөшөө" зоос бөгөөд 15.5 сая ширхэгийг худалдаалжээ.

Эх сурвалж: FOX Business

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 7 цаг 29 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 35 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 7 цаг 41 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 43 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 7 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 7 цаг 47 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 5 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 6 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 7 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 10 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 11 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 10 цаг 13 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 11 цаг 55 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 12 цаг 45 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 12 цаг 48 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 12 цаг 49 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 12 цаг 50 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 12 цаг 54 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 12 цаг 55 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 12 цаг 56 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top