x

Хятад улс олон улсын төлбөрийн дижитал юанийн “Renminbi Digital” системийг нэвтрүүлжээ

Хятад улс олон улсын төлбөр тооцоог дижитал хэлбэрт шилжүүлэх зорилгоор e-CNY буюу дижитал юаньд суурилсан “Renminbi Digital” системээ бүрэн ашиглаж эхэллээ. Энэ нь банк хоорондын уламжлалт тогтолцоог орлох, долларт тулгуурлалгүй тооцоо хийх боломжийг нэмэгдүүлэх стратегийн чухал алхам гэж үзэж байна. Шинэ системийг Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Орос болон Тусгаар тогтносон орнуудын холбооны зарим улс орнууд ашиглаж эхлээд байна.

Дижитал юань нь Хятадын Ардын банкны баталгаатай, үндэсний мөнгөн тэмдэгтийн ижил үнэ цэнэ, ижил эрх зүйн хүчтэй хувилбар бөгөөд Төв банкнаас гарсан нэгжүүдийг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хэрэглээнд түгээдэг хоёр төвшний загвараар ажилладаг. Энэхүү валют нь бэлэн мөнгөний хуурамч хуулбарыг зогсоох, мөнгөн гүйлгээг ил тод болгох, гадаад орнуудтай тооцоог илүү хурдтай, шууд хийх боломжийг олгож байна.

Renminbi Digital-ийг ашигласан гадаад төлбөр тооцооны хэмжээ энэ жил 90 тэрбум ам.доллараас давсан нь дижитал мөнгөний хэрэглээ хурдацтай тэлж буйг харуулж байна. Гэхдээ уг систем нь одоогоор SWIFT-ийг бүрэн орлох хэмжээнд хүрээгүй ч олон байгууллага Хятадтай доллар ашиглалгүй харилцан тооцоо хийх практик хэрэгсэл болгон ашиглаж эхэлжээ.

Дижитал валют нь криптовалютаас ялгаатайгаар Төв банкны баталгаатай, үнэ тогтвортой, хууль ёсны төлбөрийн хэрэгсэл бөгөөд үйл ажиллагаа нь төрийн санхүүгийн дэд бүтцээр хамгаалагддаг.

ОХУ мөн адил дижитал рублийг хөгжүүлж байна. Туршилт 2023 оноос эхэлсэн бөгөөд 150 гаруй хот сууринд 2,500 орчим дижитал түрийвч нээж, 100 мянга гаруй ажиллагаа хийгджээ. 2025 оны долдугаар сард батлагдсан хуулиар 2026 оны есдүгээр сараас дижитал рублийг шат дараатайгаар нэвтрүүлэхээр болж, банкууд болон өндөр орлоготой иргэд QR суурьтай төлбөрийн системд бүрэн шилжихээр бэлтгэж байна.

Эх сурвалж: Izvestia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 4 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 13 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 13 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 14 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 15 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 16 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 17 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 18 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 43 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 45 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 45 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 46 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 50 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 42 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 46 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 47 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 48 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 49 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top