x

Ирак “Лукойл”-ын хувьцааг америк компаниудад санал болгожээ

АНУ-ын Засгийн газар “Лукойл” компанийн “Баруун Курна-2” газрын тосны ордод эзэмшиж буй хувьцааг Америкийн компани руу шилжүүлэх Иракийн төлөвлөгөөг дэмжиж байгаа тухай “Bloomberg” агентлаг мягмар гарагт буюу өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээллийг эш татан уламжилжээ. 

Дээрх мэдээлэл Оросын газрын тосны компанид авсан АНУ-ын хоригийг хэрэгжүүлэх хугацаа дуусахаас хэдхэн өдрийн өмнө гарлаа. 

“Баруун Курна-2” ордоос Иракийн газрын тосны 10 орчим хувийг олборлодог. Иракийн Газрын тосны яам тус ордын хяналтын багцыг худалдаж авах саналыг өнгөрсөн долоо хоногт Америкийн компаниудад тавьжээ.

Чухам ямар компаниудад хандсан талаар тус яам тодорхой дурдаагүй боловч Bloomberg-ийн мэдээлснээр, “Exxon Mobil Corp.”, “Chevron Corp.” зэрэг Америкийн компаниуд “Лукойл”-ын хөрөнгийг шилжүүлэн авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ тохиолдолд Иракийн засгийн газар Exxon компанитай хамтрахыг илүүд үзэж байгаа тухай тус агентлагийн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Учир нь, тус компани өмнө нь уг ордын зэргэлдээх “Баруун Курна-1”-д газрын тос олборлож байжээ. 

Өмнө нь, 12 дугаар сарын 2-нд Reuters агентлаг Ирак дахь таван нэрээ нууцалсан эх сурвалжий эш татан мэдээлэхдээ, Exxon компани “Баруун Курна-2”-д орд дахь “Лукойл”-ын хөрөнгийг худалдан авах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдээлжээ. Уг ордын 75 хувийг “Лукойл”, үлдсэн 25 хувийг Иракийн “North Oil Company” эзэмшдэг байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 2 цаг 9 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 2 цаг 18 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 2 цаг 19 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 2 цаг 22 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 31 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 36 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 4 цаг 13 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 4 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 4 цаг 25 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 4 цаг 25 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 30 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 34 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 37 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 59 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 30 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 34 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 36 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 37 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 42 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top