Хөвсгөл аймагт энэ онд Хөх сувд мөсний баяр, Цаа цасны баяр, Цаатан фестиваль, Даль цэцгийн баяр, Монгол бөхийн баяр, Сарлагийн баяр зэрэг аялал жуулчлалын арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдсан.
Энэ үеэр 286 иргэн, аж ахуйн нэгж хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, морин чарганы үйлчилгээг жуулчдад хүргэж 1.0 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Өнөөдрийн байдлаар хоймор нутагт 157562 гадаад, дотоодын жуулчин ирсэн байна.
Жуулчдад зориулан соёл урлаг, спортын 30 гаруй арга хэмжээг зохион байгуулж Хөвсгөл нутгийн өв соёлыг сурталчилсан байна.







