x

Биткоины ханш 6.4 хувиар өсөв

Биткоины ханш мягмар гарагт 6.4 хувиар өссөнөөр хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногуудад уг криптовалютыг их хэмжээгээр худалдсаны дараах сэргэлт болж байна. 

Дэлхийд хамгийн их эрэлттэй байгаа уг криптовалютын ханш өнгөрсөн сард энэ оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа 90 мянган ам.доллароос доошилсон бол мягмар гарагт 91 400 ам.долларт хүрч өсжээ.

“CoinMarketCap” цахим хуудасны мэдээллээр, биткоиныг оролцуулсан дэлхийн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 6.6 хувиар өсөж, 3.09 их наяд ам.доллар болсон байна. Харин биткоины зах зээлийн үнэлгээ өнгөрсөн нэг өдрийн дотор 6.7 хувиар өссөнөөр 1.81 их наяд ам.доллар болжээ.

Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох эфириумын ханш мөн 8.6 хувиар өсөж, 2970 ам.долларт хүрсэн байна. Биткоины ханш 11 дүгээр сарын сүүлчээр өмнөх сарынхаас огцом буурсны дараа дээрх өсөлт ажиглагдаж байна. Эрсдэлтэй активуудын ханш өсөхөд АНУ-ын мөнгөний бодлогын талаарх таамаглал нөлөөлсөн боловч тодорхой хэмжээний дарамт үргэлжилсээр байна.

Биткоины ханш 10 дугаар сарын эхээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрснээсээ хойш 30 орчим хувиар унасан нь дижитал хөрөнгийн зах зээлийг тогтворгүй байдалд оруулсан юм. Харин АНУ-ын ДНБ-ий үзүүлэлтүүд буурч, инфляцын дарамт намжиж байгаагаас шалтгаалан Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 12 дугаар сард бууруулах магадлал өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхүйц өссөн байна.

Эх сурвалж: Anadolu

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 46 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 57 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 22 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 26 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 31 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 36 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 41 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 40 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 44 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 29 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 43 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 55 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top