x

Иргэдэд олгосон батлан даалтын 51.1 хувь нь шинэ хоршоо хөдөлгөөний зээлд ноогдов

Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын үлдэгдэл  2025 оны 3 дугаар улиралд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 64.0 тэрбум төгрөгөөр, батлан даалт гаргасан зээлийн үлдэгдэл 131.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.  

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд тэмдэглэснээр 2024 оны мөн үеийнхээс олгосон батлан даалтын дүн, тоо болон зарим үзүүлэлт буурчээ.

Улсын хэмжээнд тус сангаас гаргасан зээлийн батлан даалтын мөнгөн дүн, батлан даалтын тоог бүсээр нь авч үзвэл:

  • Баруун бүс 7.5 тэрбум төгрөгийн зээлд 188 батлан даалт,
  • Хангайн бүс 57 тэрбум төгрөгийн зээлд 1207 батлан даалт,
  • Төвийн бүс13.6 тэрбум төгрөгийн зээлд 182 батлан даалт,
  • Зүүн бүс 17.1 тэрбум төгрөгийн зээлд 215 батлан даалт,
  • Улаанбаатарт 18.5 тэрбум төгрөгийн 26 батлан даалт гаргажээ.

Нэг зээлдэгчид оногдох батлан даалтын үлдэгдэл дунджаар Улаанбаатар хотод 336.9 сая төгрөг, орон нутагт 26.7 сая төгрөг, улсын хэмжээнд 31.1 сая төгрөг байгаа юм.

Тус санд зээлийн батлан даалт гаргуулах 1818 хүсэлт иржээ. Түүнийг 100 хувь шийдвэрлэсэн байна. 

Батлан даалт гаргасныг салбар тус бүрээр гаргавал:

  • Бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа 12.5 хувь,
  • Боловсруулах үйлдвэр 5.9 хувь,
  • Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа 4 хувь,
  • Бусад 77.6 хувь байна.

Бусад салбарт олгосон батлан даалтын дийлэнх хэсгийг шинэ хоршоо хөдөлгөөний болон ипотекийн зээл бүрдүүлжээ.

Мөн эх үүсвэрийн 35.3 тэрбум төгрөгийг шинэ хоршоо хөдөлгөөн, 13.1 тэрбумыг Азийн Хөгжлийн Банкны МОН-3338, 4.6 тэрбумыг ипотек, 2.5 тэрбумыг банк, 405 саяыг атар-4 аян, 614.8 саяыг цагаан алт, 84.0 саяыг Азийн Хөгжлийн Банкны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, 58 саяыг Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн төсөл бүрдүүлж байна.

Харин олгосон зээлийн батлан даалтын хувьд:

  • Шинэ хоршоо хөдөлгөөнийн зээлд 62.2 хувь,
  • АХБ-ны МОН-3338 ТӨСӨЛ 23.2 хувь,
  • Ипотекийн зээлд  8.2 хувь,
  • Банкинд 4.4 хувь,
  • Атар-4 аян 0.7 хувь,
  • Цагаан алт хөтөлбөр 1.1 хувь,
  • ЖДҮХС-ийн төсөл 0.1 хувь,
  • АХБ - Эмэгтэй бизнесменийг дэмжигч хөтөлбөр 0.1 хувь байна.

Харин гаргасан батлан даалтын дундаж хугацаа 84.6 сар буюу 7.1 жил байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 5.2 сараар нэмэгдсэн үзүүлэлт юм

Хаан банк олгосон батлан даалтын 61.0 хувийн, Төрийн банк 15.1 хувийн, Худалдаа хөгжлийн банк 11.8 хувийн, Голомт банк 5.5 хувийн, Капитрон банк 4.4 хувийн, Хас банк, 1.8 хувийн Богд банк 0.3 хувийн, Ариг банк 0.1 хувийн зээл тус бүр гаргасан байна.

Батлан даалттай олгосон зээлийн 68.1 хувийг иргэн, 31.9 хувийг аж ахуйн нэгж авсан байна. Иргэнд гаргасан батлан даалтын 26 хувийг ипотекийн зээлд, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 51.1 хувийг олгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • OYUN (197.211.63.100)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
  • OYUN (197.211.63.100)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 46 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 57 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 22 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 26 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 31 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 36 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 41 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 40 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 44 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 29 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 43 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 55 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top