x

Алтны үнэийн өсөлт түүхэн дээд түвшинд хүрч, дөрөв дэх сардаа үргэлжиллээ

Геополитикийн өөрчлөлтүүд, Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах магадлал, Төв банкуудын алт худалдан авалтын нөлөөгөөр алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна.

Оны эхэнд нэг унц алтны үнэ 2623 ам.доллар байсан бөгөөд 2025 оны турш гол төлөв өссөн үзүүлэлттэй байлаа. Төв банкуудын эрэлт, ХНС цаашид хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, геополитикийн нөхцөл байдал зэрэг нь алтны үнэ өсөхөд нөлөөлж байна.

Энэ оны нэгдүгээр сард алтны үнэ өмнөх сарынхаас 6.67 хувь, хоёрдугаар сард 2.17 хувь, гуравдугаар сард 9.26 хувь, дөрөвдүгээр сард 5.26 хувиар өсжээ. Харин тав, зургаа, долоодугаар сард тодорхой хязгаарт хэлбэлзсэн бол наймдугаар сард өмнөх сарынхаас 4.8 хувь, есдүгээр сард 11.9 хувь, 10 дугаар сард 3.7 хувь, 11 дүгээр сард 5.4 хувиар тус тус өссөн байна. Ингэснээр энэ онд нэг унц нь 4381.6 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, оны эхэн үеэс хойш хөрөнгө оруулагчдад 60 хүртэлх хувийн ашиг авчирчээ.

Зах зээлийн мэргэжилтэн Зафер Эргезен “Anadolu” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, алтны үнэ дахин өсөхөөсөө өмнө тогтвортой түвшинд хадгалагдах үе шатандаа орсон бололтой гэв. “Алтны ханш өсөх гол шалтгаан бол ХНС хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн явдал юм. ХНС-гийн тэргүүн хүүг бууруулах хандлагатай байгаа нь ам.долларын индексийг бууруулсан хэдий ч үнэт металлын ханшийг өсөхөд хүргэсэн” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн алтны үнэ 4000 ам.доллароос дээшилж өссөн нь түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрч магадгүй гэсэн үг боловч энэ эрч ойрын ирээдүйд тодорхой хэмжээгээр буурч магадгүй гэдгийг З.Эргезен хэлжээ. Хэрэв сүүлд 10 дугаар сард ажиглагдсан үзүүлэлтүүд эргэн сэргэвэл алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч магадгүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 12 цаг 59 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 8 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 8 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 9 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 10 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 11 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 12 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 13 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 38 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 40 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 40 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 41 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 45 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 37 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 41 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 42 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 43 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 44 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 45 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top