x

S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ. Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг  нэг шат ахиулж, 'BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр зарлалаа. 

Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаанд төсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа 2025 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төсвийн алдагдлыг бууруулсан. Мөн нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн юм. 

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзсэн байна. Үүнд:

  • Монгол Улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд тулгуурлан мэдэгдэхүйц сайжирсан.
  • Эдийн засгийн тогтвортой өсөлт болон Засгийн газрын өрийн оновчтой удирдлага нь өрийн ДНБ-нд эзлэх харьцааг бууруулахад хувь нэмэр оруулсан.
  • Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1–2 жилд харьцангуй бага түвшинд хадгалагдана гэж үзсэн.

Түүнчлэн сүүлийн үеийн дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бодлогын хэрэгжилт тогтвортой үргэлжилнэ гэж харж байгаагаа S&P агентлаг тайландаа онцолжээ.  

Монгол Улсын Засгийн газар 2025 онд олон улсад зээлжих зэрэглэлийн гурван том агентлагаас эерэг үнэлгээ авч чадлаа. Тухайлбал, Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан бол Moody’s агентлаг үнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулсан юм.  Тэгвэл S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэг” үнэлгээг “BB-, Тогтвортой” болгон сайжрууллаа.

Олон улсын зээлжих зэрэглэлийн “Их гурвал” гэгддэг эдгээр агентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын макро эдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Мөн цаашид төсвийн болон өрийн оновчтой энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй болохыг ч олон улсын үнэлгээний агентлагууд давхар сануулж байна.

Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 0 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 9 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 9 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 10 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 11 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 12 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 13 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 14 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 39 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 41 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 41 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 42 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 46 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 38 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 42 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 43 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 44 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 45 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top