x

Монгол Улсын зээлжих зэрэглэл "тогтвортой” болж, 13 жилийн дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, 'BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаанд төсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа 2025 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төсвийн алдагдлыг бууруулсан. Мөн нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн юм.

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзсэн байна. Үүнд: 

  • Монгол Улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд тулгуурлан мэдэгдэхүйц сайжирсан.
  • Эдийн засгийн тогтвортой өсөлт болон Засгийн газрын өрийн оновчтой удирдлага нь өрийн ДНБ-нд эзлэх харьцааг бууруулахад хувь нэмэр оруулсан.
  • Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1–2 жилд харьцангуй бага түвшинд хадгалагдана гэж үзсэн.

Түүнчлэн сүүлийн үеийн дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бодлогын хэрэгжилт тогтвортой үргэлжилнэ гэж харж байгаагаа S&P агентлаг тайландаа онцолжээ.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд олон улсад зээлжих зэрэглэлийн гурван том агентлагаас эерэг үнэлгээ авч чадлаа. Тухайлбал, Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан бол Moody’s агентлаг үнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулсан юм.  Тэгвэл S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэг” үнэлгээг “BB-, Тогтвортой” болгон сайжрууллаа. 

Олон улсын зээлжих зэрэглэлийн “Их гурвал” гэгддэг эдгээр агентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын макро эдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Мөн цаашид төсвийн болон өрийн оновчтой энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй болохыг ч олон улсын үнэлгээний агентлагууд давхар сануулж байна. 

Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 1 цаг 4 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 1 цаг 14 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 1 цаг 17 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 1 цаг 17 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 1 цаг 18 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 21 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 42 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 51 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 51 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 55 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 4 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 4 цаг 9 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 45 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 57 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 58 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 6 цаг 3 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 6 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top