x

“Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Өмнөд Солонгост айлчилж байна

Америкийн “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, бизнесийн салбарын манлайлагчидтай уулзахаар Өмнөд Солонгост хүрэлцэн иржээ. 

Өнөөдөр Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн Ж.Хуан үдээс хойш Сөүлд “Hyundai Motor” группийн гүйцэтгэх захирал Эюйсун Чун, “Samsung Electronics”-ийн тэргүүн Ли Жэ Ён нартай уулзах төлөвтэй байгааг салбарын эх сурвалжууд мэдээлсэн байна.

2010 оноос хойш анх удаа Өмнөд Солонгост айлчилж буй “Nvidia” компанийн захирал мөн компанийнхаа “GeForce” график боловсруулах нэгжийг танилцуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Сөүлийн өмнөд дүүрэгт болох үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

Баасан гарагт Ж.Хуан зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод болж буй АПЕК-ийн гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, Америкийн технологийн салбарт тэргүүлэгч компанийн Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулна.

Ж.Хуан мягмар гарагт /АНУ-ын цагаар/ Вашингтонд үг хэлэхдээ, Азийн дөрөв дэх том эдийн засагтай оронд айлчлах үеэрээ өмнөд солонгосчууд болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд “баяртай” мэдэгдлийг хийнэ гэсэн байна. Түүнийг нисэх онгоцны буудалд ирэх үед сэтгүүлчид уг мэдэгдлийнх нь талаар тодруулахыг хүсэхэд тайлбар өгөхөөс татгалзжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Nvidia” компани “Samsung Electronics”, “SK Group”, “Hyundai Motor”, “Naver” компаниудтай хиймэл оюун ухааны чип нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бололтой.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 37 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 37 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 39 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 40 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 41 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 42 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 11 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 14 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top