x

АНУ, Хятад худалдааны маргаанаа зөөлрүүлж, тариф бууруулахаар тохирлоо

АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт буюу өнөөдөр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн нүүр тулсан уулзалтаа “гайхалтай бахдам амжилт” хэмээн тодорхойлоод Хятадын бараанд ногдуулсан тарифыг бууруулахаа мэдэгдлээ. Харин Хятадын тал газрын ховор металл экспортлох, Америкаас шар буурцаг худалдаж авахыг зөвшөөрчээ. 

Д.Трамп ерөнхийлөгчийн онгоцонд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Хятад улс фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисыг худалдсаны хариуд энэ оны эхээр тогтоосон тарифыг 20 хувиас 10 хувь бууруулна гэжээ. Ингэснээр Хятадаас импортолж буй бараанд ногдуулсан нийт тарифын хэмжээ 57 хувиас 47 хувь болж буурах юм.

"0-ээс 10 хүртэлх оноогоор дүгнэхэд 10 хамгийн сайн нь гэж үзвэл, би энэ уулзалтыг 12 гэж үнэлнэ" гэж Д.Трамп хэлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сард Хятадад, харин Ши Жиньпин хэсэг хугацааны дараа АНУ-д ирнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн Хятадад илүү дэвшилтэт компьютерийн чип экспортлох асуудлыг хэлэлцсэнээ дурдаад, “Nvidia” компани Хятадын албаны хүмүүстэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна. 

Д.Трамп мөн Хятадтай худалдааны гэрээнд “тун удахгүй” гарын үсэг зурж магадгүй гэж мэдэгдээд "Бидэнд тийм ч олон том саад бэрхшээл байхгүй байна" гэж хэлжээ.

Ши Жиньпинтэй 100 минут үргэлжилсэн уулзалтынхаа дараа Д.Трамп өөдрөг байгаа хэдий ч эдийн засгаар тэргүүлэгч дэлхийн хоёр том гүрний харилцаа дахин хурцдах эрсдэлтэй хэвээр байна. Тус хоёр улсын аль аль нь хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийг зорьж байгаагаас гадна Орос-Украины дайн зэрэг олон улсын асуудлуудыг шийдэхэд нөлөөлж байна.

Хоёр орны удирдагчид Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болох Гёнжү хотоос өмнө зүгт 76 км-ийн зайд орших Бусан боомт хотод уулзсан юм. 

Эх сурвалж: AP

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 29 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 38 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 38 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 39 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 40 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 41 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 42 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 8 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 10 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 10 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 11 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 15 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 7 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 11 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 11 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 13 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 14 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 15 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top