x

Бөхчүүд эвлэрч, түр хороо байгууллаа

“Монгол бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа зогсож, өргөөнд бөхийн барилдаан зохион байгуулагдалгүй гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Энэхүү уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран ажиллахаар болж Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахыг яаравчлахад санал нэгджээ. Хоёр талын уулзалтад дархан аварга Х.Баянмөнх, холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нарын төлөөлөл оролцсон байна.

Х.Баянмөнх аварга “Бөхийн өргөөний асуудал сунжраад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд түгжээтэй байгаа. Дотор нь халуун ус, тог цахилгаан нь юу болж байгаа юм бүү мэд. Бөхийн өргөөндөө орж барилдах бөхчүүд нь бэлтгэлээ хийгээд бэлэн байдаг. Бөх сонирхогчид нь бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээгээд байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд маань хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр л зохицуулах ёстой гэдгийг бөхчүүд болон бөх сонирхогчид хэлж байна. Шүүхээрээ явдаг л юм байж. Хууль, шүүх нь шийдтэл түр зөвлөл байгуулж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, ард түмний хүлээж буй үүргээ ухамсарлаж шийдэх хэрэгтэй байна” гэлээ. 

Хариуд нь УИХ-н гишүүн Б.Бат-Эрдэнэ “Таньтай санал нэг байна. 2018 оны гуравдугаар сард Бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хуралдаад бөхчүүдийн 80 орчим хувь нь оролцож энэ хурлаас намайг Тэргүүнээр сонгож, та энэ маргаантай байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна гэсэн. Ингээд би энэ асуудалд ороод явж байна. Түүнээс хойшхи асуудал тодорхой байгаа. Би тантай уулзаад есдүгээр сард хурлаа хийе ээ гэсэн санал тавьсан. Гэвч есдүгээр сард сургууль соёл, тариа будаа гээд ажил хойшлоно гэсэн учраас 10, 11 дүгээр сард гэсэн. Арваннэгдүгээр сарын 23-нд хэдэн залуусаа явуулаад тантай уулзуулсан. Та бүхэн маань сайхан санал тавьсан учраас өнөөдөр уулзаад бөхийн хамт олон оролцсон тэр тусмаа хоёулаа 10, 10-аад түрүүлчихсэн хоёр дархан аварга энэ ачааг үүрч, бөхийн хамт олноо удирдах болж байна. Үзэгчид олон түмнийхээ санал хүсэлтэд нийцсэн, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, нэг тал руугаа багтсан шийдвэр гаргах гэж байгаад би их баяртай байна. Хоёулаа энэ холбооныхоо тэргүүнд сууж байгаагийн хувьд энэ асуудлыг нааштай шийдэж, шийдвэр гаргая. Өнгөрсөн хугацаанд сайхан зүйл л байснаас саар зүйл байгаагүй шүү. Тамирчдынхаа баярын өдөр хоёулаа Өргөөгөө нээчихвэл сайхан байна” гэв. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа Монголын үндэсний бөхийн холбоонд сануулга өгч, Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар Ерөнхий сайдад хандсан байдаг. Гэвч асуудал өнөөг хүртэлд шийдэгдээгүй байгаа юм. 

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх ийн ярилцаж, түр хороогоо байгууллаа. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • oyun (202.9.44.245)
    oroitsonch gesen bolj dee ahmad abarga maani demii uimuulsen odoo oilgoo bailgui dee 18 on ongorson bol undesnii boh mohoh bailaa oboosh dee tsaashid amjilt husii
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Монгол иргэн (103.26.193.234)
    ЭВЛЭРЭХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ... ШУНАЛТ Х.БАЯНМӨНХ , ХҮРГЭН АСАН А.СҮХБАТТАЙГАА НИЙЛЖ АВАХ ГЭЖ ШҮЛСЭЭ ГООЖУУЛСАН ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ... НЯМДОРЖ НАР АНХ САНААЧИЛ ЭНЭ ӨРГӨӨГ БАЙГУУЛААГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ Х.БАЯНМӨНХ НАРЫН ХАР ХОР, ШУНАЛ ХӨДӨЛЖ ШҮЛС НЬ ГООЖИХ ВЭ ДЭЭ ККК
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 2 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 3 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 41 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 43 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 45 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 46 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 47 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 50 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 51 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 52 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 3 цаг 54 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 3 цаг 56 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 3 цаг 57 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 3 цаг 58 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 4 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 5 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 6 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 33 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top