x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхийлөгчийн зочилсон “Об пластик” ХХК тус хөтөлбөрийн хүрээнд 5 тэрбум төгрөгийн зээл авч, хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр нь өндөг, жимс, хүнсний бүтээгдэхүүний зориулалттай 16 төрлийн сав баглаа боодол үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Хүнсний үйлдвэрлэлийн дэмжлэгийн хүрээнд нийт 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн зээл авч, дотоодын үйлдвэрлэл 18 хувиар, татварын орлого 14 хувиар өссөн байна. Ирээдүйд импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөцийн сургалт болон хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах бодлого баримтлах санал гарчээ.

Мөн Ерөнхийлөгч “Жүр үр” ХХК-ийн шинэ үйлдвэртэй танилцсан бөгөөд тус компани 10,000 м.кв талбай бүхий шинэ үйлдвэрийн барилгаа ашиглалтад оруулж, Герман, Итали, Нидерландын тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Үйлдвэрийн хүчин чадал 50–200 хувиар өсөж, 1,200 гаруй ажлын байрыг хадгалж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн зээл, харин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг авсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилтод хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчиддээ талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 31 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 40 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 40 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 41 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 42 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 43 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 45 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 10 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 12 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 12 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 13 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 17 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 9 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 13 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 14 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 16 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top