x

Хөнгөн цагааны үнэ 3.5 жилийн дээд түвшинд хүрлээ

Лондоны металлын бирж (LME)-ийн арилжааны явцад гурван сарын хугацаанд нийлүүлэх хөнгөн цагааны фьючерсийн үнэ 0.6 хувиар өсөж, нэг тонн нь 2893.5 ам.долларт хүрсэн бол өсөлт үргэлжилж 2900.3 ам.доллар болсон нь 2022 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Шинжээчдийн үзэж буйгаар богино хугацаанд нийлүүлэлт хязгаарлагдмал, урт хугацаанд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс салбарын өрсөлдөөн хэт ширүүсч, үнийг унагаж байгаагийн улмаас хүчин чадлын илүүдэл үүсэхээс сэргийлэх бодлого хэрэгжүүлэхээ мэдэгджээ.

Мөн зарим гол үйлдвэрт үүссэн хүндрэлүүд нийлүүлэлтийн дарамтыг улам нэмэгдүүлэв. Исландын “Grundartangi” үйлдвэр цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтлийн улмаас нэг шугамаа түр зогсоосон бол Америкийн “Alcoa” компани Австралийн “Kwinana” үйлдвэрийн үйл ажиллагаагаа бокситын хүдрийн чанар муудсантай холбон хаахаар болсон байна.

Нөгөөтэйгүүр, цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарын эрэлт нэмэгдэж, АНУ, Хятадын худалдааны гэрээ байгуулах хүлээлт нь хөнгөн цагааны үнийг дэмжиж байгаа ажээ.

Эх сурвалж: Trading Economics

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 30 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 39 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 39 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 40 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 41 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 42 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 43 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 44 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 9 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 11 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 11 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 12 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 16 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 8 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 12 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 12 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 15 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top