x

“Оюутолгой” компанид авлигын сэжиг илэрч, дотоод шалгалт эхэлжээ

Mining сайтын мэдээлснээр, “Рио Тинто” группийн охин компани “Оюутолгой” ХХК Монгол дахь зэсийн олборлолтын үйл ажиллагаатай холбоотой авлигын шинжтэй, ёс зүйгүй үйлдэл илэрсэн байж болзошгүй нөхцөлд дотоод мөрдөн шалгалт эхлүүлжээ. Тус компани уг асуудлаар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэн байна.

“Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрсэн талаар мэдээлэл авсны дараа бид дотоод шалгалт явуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн “Оюутолгой” ХХК мэдэгдэлдээ дурджээ.

“Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” нь далд уурхайн үйл ажиллагааг удирддаг бөгөөд 2030 он гэхэд тус уурхайг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болгохоор зорьж байна. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг.

“Рио Тинто”-гийн хувьд “Оюутолгой” нь хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бөгөөд сүүлийн улиралд олборлолт 78 хувиар өссөн ч улс төрийн тогтворгүй байдал, зардлын өсөлт, саатал зэрэг асуудалд өртөөд буйг мэдээлжээ.

Зэс нь тус компанийн төмрийн хүдрээс хамаарлыг бууруулах, цахилгаанжуулалт болон дата төвүүдийн өсөлттэй холбоотой эрэлт нэмэгдэж буй нөхцөлд гол стратегийн метал болж байгаа юм.

Эх сурвалж: Mining.com.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 10 цаг 57 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 11 цаг 3 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 11 цаг 9 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 11 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 11 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 11 цаг 15 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 13 цаг 33 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 13 цаг 34 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 35 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 13 цаг 38 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 13 цаг 39 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 13 цаг 41 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 15 цаг 23 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 16 цаг 12 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 16 цаг 16 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 16 цаг 17 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 16 цаг 18 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 16 цаг 22 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 16 цаг 23 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 16 цаг 24 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top