x

Парламентын сүнсийг суга татчихлаа…

Эрх баригч МАН доторх зөрчилдөөн төрийн түвшинд хүрсэн. Тэр нь явсаар байгаад Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийг татан оролцуулсан. Үндсэн хуулийн Цэцээс: Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан гэх хүсэлтийг 25 оны аравдугаар сарын 22-нд хэлэлцэж дүгнэлт гаргасан. Уул нь Үндсэн хуулийн Цэц нь: Хараат бус байх, Үндсэн хуульд захирагдах, Гишүүд эрх тэгш байх, Асуудлыг шударга шийдвэрлэх, Үйл ажиллагаа ил тод байх гэсэн 5 үндсэн зарчимтай ажилладаг Үндсэн хуулийн шүүх юм. Үндсэн хуулийн Цэц буюу шүүхээр маргааныг хянан шийдвэрлэх хэмжүүр нь Үндсэн хууль бөгөөд хяналтын бүх объектыг гагцхүү Үндсэн хууль, түүний утга, санаа, үг, үсэгт нийцүүлэн шалгадаг.

Маргааныг шийдвэрлэж магадлал, дүгнэлт, тогтоол гаргана. Маргааныг Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргадаг. Тогтоолоор эцэслэнэ гэсэн үг. Харин тэрийг нь цаашид хэн ч авч хянах эрхгүй.

Гэвчиг: УИХ-ын чуулган 25 оны аравдугаар сарын 17-нд хуралдаж тогтоол гаргасан байтал Үндсэн хуулийн Цэц аравдугаар сарын 16-нд маргаан үүсгэсэн. Тэрнээс гадна. Ерөнхий сайдын хүсэлтийг онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлаар нэн даруй шалгасан нь хууль ёсны эсэх, гаргасан дүгнэлт нь УИХ-ын хууль тогтоох хийгээд төрийн эрхийг барих дээд эрх мэдлийн чадамжийг алдагдуулсан эсэх, их суудлын хуралдааны дүгнэлт дээр эцсийн шийдвэр гэх ч Үндсэн хуулийн Цэцэд хамаарах хуулиудаар эцсийн шийд мөн эсэх гээд эргэлзээтэй олон зүйл үлдээж шийдэв.

Гол юм нь: 25 оны аравдугаар сарын 22-ны Үндсэн хуулийн Цэцийн 08 дугаартай дүгнэлтээс хойш Монгол Улсын парламент цаашид энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжгүй болов.

Учир шалтгаан нь: Монгол Улс парламентын засаглалтай. Энийг 92 онд Үндсэн хуулиар тогтоосон. Засаглалын энэ эрхийг УИХ буюу парламент хэрэгжүүлж ирсэн. Харин Үндсэн хуулийн Цэцийн 25 оны аравдугаар сарын 22-ны 08 дугаартай дүгнэлтэд: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа …ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. Энүүгээрээ парламентын амин сүнс нь гэж болохуйц гол цөм эрх мэдлүүдийг тас цохиж хаяв.

Ерөнхийдөө: Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхий сайдыг огцруулсантай холбоотой дүгнэлт гаргасан нь дараахь үр дүнг шууд үзүүлж байна.

Нэгт: УИХ-ын гишүүд байр суурьгүй кнопчид болов.

УИХ-ын гишүүн нь хууль санаачлах, тогтоох үндсэн ажилтай. Тэрүүндээ халдашгүй байдал эдэлдэг. Тэрхүү хууль тогтоох байгууллагын дотоод бие даасан байдал, институцийн дархлааг: УИХ дэгээ өөрөө тогтооно гээд Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Энэхүү зарчимд хуралдааны журам, санал хураалтын дэг, шийдвэр гаргах томьёолол зэрэг асуудлыг парламент өөрөө тогтоох, өөрөө тайлбарлах, өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Гэтэл нь Үндсэн хуулийн цэц: ...Томьёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн. Энүүгээрээ Үндсэн хуулийн Цэц нь процедурын шинжтэй, парламентын дотоод хэрэгт хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан. Цаашаагаа: УИХ-ын гишүүдээс галтай гэгддэг хууль, тогтоомжийг барьж авах, санаачлах, шийдвэр гаргах зориг зүрхтэй хүн гарахгүй болов. Гишүүд зүгээр л кнопчид болсон.

Хоёрт: УИХ-ын байнгын хорооны хурал гэж цагийн гарз бөгөөд гаргасан санал дүгнэлт нь ямар ч хэрэггүй цаас болж хувирав.

-Уул нь байнгын хороо бол хуульд заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиг үүрэгтэй, бүрэн эрхтэй УИХ-ын бүтэц. Байнгын хороо тухайн асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулснаар УИХ уул саналыг хэлэлцэж шийдвэрлэх бэлтгэл хангагддаг юу ч биш болж чадамжгүй болсон. Харин Үндсэн хуулийн Цэц нь хууль тогтоол шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд парламентын дотоод ажиллагаа, санал хураалтын томьёолол, хуралдааны дэгийн асуудалд оролцох эрхгүй юм. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хойш байнгын хорооны хурал цагийн гарз, санал дүгнэлт нь цаасны гарз болж хувирсан.

Гуравт: Үндсэн хуулийн цэцийн энэ бүрэлдэхүүний өнгөн дээр УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах босго хуулийн бусаар өндөрсөв.

-Ерөнхий сайдыг томилох, огцруулах, чөлөөлөх нь УИХ-ын буюу парламентын хэнтэй ч, тэр дундаа эрх мэдлийн бусад салаа мөчир болох төрийн бусад институцтэй хуваалцахгүйгээр, зөвхөн өөрт нь хадгалж хэрэгжүүлдэг төрийн эрх эрх мэдэл нь Үндсэн хуульд зааснаар ард түмнээс эх сурвалжтай буюу ард түмэн, иргэдээс сонгуулийн замаар шилжүүлсэн авсан онцлох үндсэн шинжээр илэрхийлэгддэг. Ерөнхий сайдын эрх мэдэл нь УИХ-аар хүлээн зөвшөөрөгдөх байдал, итгэл дээр тогтдог. Гэтэл нь өнөөдрийн Ерөнхий сайд УИХ-ыг онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлснийг мушгин гуйвуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авлаа гэж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан. Харамсалтай нь өөрөө төрийн бусад эрх мэдлээр хүч түрж, Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуулийн бус дүгнэлт гаргуулснаар Ерөнхий сайдын суудалд тогтож үлдлээ.

Задлах нь ээ: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн хүчээр УИХ-аас хүлээн зөвшөөрөгдөөгүй, итгэл үзүүлээгүй Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажилласан нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авч байгаа явдал. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн өнөөгийн бүрэлдэхүүний өнгөн дээр энэ Ерөнхий сайдыг огцруулах босгыг хуулийн бусаар өндөрсгөв.

Базах нь ээ: Энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Монгол Улсын парламентын сүнсийг суга татчихлаа. Парламентыг шүдгүй арслан, хүчгүй гишүүдийн нийлбэр болгож чадлаа. Энэ тест байх. Үндсэн хуулийн Цэц удаж төдөхгүй нисээд л цагаан сарын өмнө бас нэг сюрпризийг ард нийтэд барьж магадгүй. Ойрхон давтамжтай дуулддаг болж байна. Тэр нь засаглалын шилжилт… Тэрхүү засаглалын шинэ хэлбэртээ бэлдэцгээх үү, бүгдээрээ?

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • нэргүй (103.57.93.132)
    Өдрийн сонин ҮХЦ ийн шийдвэрийг буруу гэж бичсэнийг уншлаа 2019 нд үндсэн хуулийг өөрчлөж Ёрөнхий сайдад эрх мэдэл нэмэгдүүлж танхимаа өөрөө бүрдүүлэх шийд гарсан бишүү Гэтэл их хурлын гишүүн бүр үндсэн хуулийг тайлбарлах гэж оролдлоо ҮХЦ ийн дээр хөх тэнгэр бий гэдэгсэн биш билүү Ямарч байсан засгийн газар үлдсэн нь сайн хэрэгОдоо занданшатар ажлаал сайн хийх хэрэгтэй Миний санахад 35 жил ард тзмний төлөө гэсэн өганцч хууль гарсангүй Харин жил сараар бүх юмны үнэ өсч цөөхөн монголчууд амьдрах аргагүй болоод байна Гадаад орны иргэд өөрийн орондоо эрүүл энх сайхэн амьдарч болоод байхад бид ямаршуухан байгааг эрх баригчид ялангуяа төр барьж байгаа их хурлын гишүүд ойлгохгүй ойлгохыг хүсэхгүй байгаа нь тэнгэрээс бууж ирсэн гадны хүмүүс шиг байгаа нь хөгжилтэй орорнд тийм байдаг гэж тэднийг дууриан ард түмнээ элгээр нь хэвтүүлж ард түмэнд үнэхээр гай болж байнадаа цалин хөлснь хүний наад захын хэрэгцээг хангахгүй байхад мэдээгүй юм шиг царай гаргах төрийн түшээдийг яах вэ Ерөнхий сайдаа ард олон юу хүсч байгаа сайтар судлан ажилдаа нэвтрүүлэхүй бол ёстой жинхэнэ ёсоороо огцорч магадгүйг сануулъя
    2025 оны 10 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Уржигдар 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Уржигдар 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Уржигдар 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Уржигдар 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 2025-12-12 Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 2025-12-12 Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 2025-12-12 Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 2025-12-12 “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 2025-12-12 “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 2025-12-12 ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 2025-12-12 Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 2025-12-12 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-12-12 Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 2025-12-12 Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 2025-12-12 Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025-12-12 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 2025-12-12 Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 2025-12-12 Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 2025-12-12
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top