x

"УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том эрх ашиг яриад зөвтгөх боломжгүй

Өчигдөр хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган ирц хүрээгүйн улмаас тасалдаж, шөнө дөлөөр тарав. УИХ дахь хоёр намын бүлэг (МАН-ын бүлгийн тал нь) чуулганы хуралдаанд ирцээр "бойкот" хийсэн шалтгаан нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хийсэн мэдэгдлээс үүдэлтэй.

Үдээс өмнө хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэдэг шийдвэр гарсан. Хуралдаанд оролцсон 22 гишүүнээс АН-ын бүлгийн гурван гишүүн л огцруулахыг дэмжиж санал өгсөн бол огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын 19 гишүүний санал эсрэг санал өгснөөр тоологдсон байна. Тэдгээр гишүүд хуралдааны ирцэнд орсон боловч санал хураалтад оролцоогүй буюу товчлууртаа гар хүрээгүй тул хуулийн дагуу эсрэг санал өгснөөр тоологддог. Ийм нөхцөлд Байнгын хороо "Огцруулахыг дэмжихгүй" гэдэг шийдвэр гаргажээ.

Ердийн нөхцөлд бол Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эндээс гарсан саналын томъёоллоор чуулган дээр санал хураалт явуулдаг. Жишээ нь Байнгын хороо хууль, тогтоолын төслийг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргавал чуулган дээр "дэмжихгүй гэснийг дэмжихээр" санал хураадаг гэсэн үг. Гишүүдийн олонх дэмжинэ гэсэн санал өгвөл дээрх хууль, тогтоолын төсөл унаж, дэмжихгүй гэж санал өгвөл хууль, тогтоолын төсөл дэмжигдээд батлагдаад явдаг гэсэн үг. Математикт "хасах хасахын нэмэх" гэдэгтэй л адил юм. Үүнээс болж гишүүдийн дунд маргаан гарсан.

Тодруулбал, Үндсэн хуулийн 43.1-д заасан Ерөнхий сайдыг огцруулах тухай заалт нь арай өөр зохицуулалттай юм байна. Энд "УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргавал, УИХ-ын нийт гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно" гэсэн байна.

Үүнээс болж гишүүд "Чуулганы санал хураалтыг гишүүдийн гаргасан саналын томъёоллоор явуулна, Байнгын хорооны саналын томъёоллоор явуулна" гэдэг дээр хоёр хуваагдан маргаж байна. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Байнгын хорооны хурлаас гаргасан саналын томъёоллоор санал хураалтыг явуулна" гэснээс болж гишүүд хурал хаяад байгаа.

Өчигдөр үдээс хойш чуулганы хуралдаан ирцгүй гацсан үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы индэр дээрээс өмнөх Ерөнхий сайд нарыг чөлөөлж байсан хуулийн жишгийг уншиж танилцуулсан. Тухайлбал, 2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн, 2025 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан жишгийг танилцуулсан. Тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг үндэслэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураалт явуулсан. Тэр үед бид Үндсэн хуулийн зөрчил яриагүй шүү гэдэг тайлбарыг хийсэн. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр ярьж байгаа үндэслэл нь ч бас энэ.

Гэвч УИХ-ын дэд даргын хэлж байгаа өмнөх хоёр жишээн дээр Ерөнхий сайдыг огцруулсан, чөлөөлсөн үндэслэл нь өөр юм. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гишүүдийн гаргасан саналаар огцруулаагүй. Ерөнхий сайд өөрөө УИХ дээр "Засгийн газарт итгэл үзүүлэх тухай" тогтоолыг төсөл барьж орж ирээд, УИХ нь "итгэл үзүүлэхгүй ээ" гээд огцруулсан. Энэ бол Үндсэн хуулийн 44-ээр зүйл, огт өөр заалт. 

У.Хүрэлсүхийн хувьд цар тахлын үед "карантинд байсан төрсөн эхийг таавчигтай нь зөөсөн" тохиолдол дээр "Би хариуцлага хүлээнэ" гээд өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн. Чөлөөлөөд өгөөч гэвэл чөлөөлөөд явуулдаг хуультай. УИХ -ын гишүүн байхдаа бас нэг удаа өөрийн хүсэлтээр чөлөөдөгдөж байсан.

Харин Г.Занданшатарын хувьд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш анх удаа гарч байгаа тохиолдол. УИХ-ын гишүүдийн 1/4-ээс илүү нь гарын үсэг зураад Ерөнхий сайдаа огцруулахаар оруулж ирсэн тул Үндсэн хуулийн 43.1-ээр зохицуулагдана. Тэгэхээр өмнөх хоёр тохиолдолд санал хураасан жишгээр явна аа гэх боломжгүй юм. 43.1-д "УИХ-ын гишүүдийн 1/4 нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал", "огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжвэл" гээд цагаан дээр хараар биччихсэн байна.

УИХ-ын дэд даргын хувьд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэл болгож байх шиг байна. Хуулийн 101.2-т "Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна" гэснийг үндэслэл болгож байх шиг байна. Энэ нь "сонсоно" гэснээс биш, энэ дүгнэлтээр санал хураалт явуулна гэсэн шууд утга байхгүй. Үндсэн хуулийн заалтаас давсан хуулийн зохицуулалт байх ёсгүй гэдэг дээр хуульчид нэгдээд байгаа. 

Хоёрдугаарт, Дэгийн тухай хуулийн 101.1-д "Үндсэн хуулийн 43.1-т зааснаар УИХ-ын гишүүдийн 1/4 нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал УИХ асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ" гэсэн байна. Гэтэл Үндсэн хуульд заасан хугацаа нь "3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийг дотор шийдвэрлэнэ" гэсэн байгаа. Үүн дээр Х.Булгантуяа дарга Үндсэн хуулийн 43.1 буюу "3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх" заалтыг барьж байгаа. Тэгэхээр УИХ-ын дэд дарга ямар тохиолдолд Үндсэн хуулийн заалтыг бариад, ямар тохиолдолд Дэгийн тухай хуулийг ашиглаад байна вэ? гэдэг асуулт.  

Уг нь бол 2019 оны Үндсэн хуулийн 43.1-д оруулсан нэмэлт өөрчлөлт нь Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн юм байна. Тиймээс "УИХ-ын нийт гишүүдийн олонх нь гишүүдийн огцруулах саналыг дэмжвэл" гэж гэж тов тодорхой бичсэн байна. Нэгдүгээрт, 64-өөс дээш гишүүн дэмжих ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, "огцруулах саналыг дэмжвэл" гэсэн байдаг.

Сануулахад, өчигдөр хуралдсан Байнгын хорооны хуралд 22 гишүүн оролцсон. 19 гишүүн огцруулахгүй гэдэг шийдвэр гаргасан. Тэр нь бүгд огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд байсан. Тэд яагаад ийм шийдвэр гаргасан бэ? гэдэг нь эхний асуулт. Тиймээс Байнгын хорооны 19 гишүүний "огцруулахгүй" гэдэг саналыг УИХ хэлэлцэхгүй ээ, огцруулах санал гаргасан 50 гишүүний саналыг хэлэлцэнэ гэдэг нь Үндсэн хуулийн 43.1-ийн гол үзэл санаа, зарчим байх шиг байна. Үүнийг тогтоохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үеийн протоколыг олж харах ёстой байх л даа.

Тодорхой байгаа нэг зүйл бол өмнөх Ерөнхий сайд нар буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулсан жишиг, хуулийн хэм хэмжээ энэ удаад үйлчлэхгүй шүү. Үндсэн хуульд тусад нь заасан байгаа шүү гэдэг нэг л зүйл. Хэрвээ "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг Цэцийн дүгнэлт гарвал үүнийг ямар ч "ард түмний эрх ашиг, төсвийн яаралтай байдал" яриад зөвтгөх боломжгүй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.57.92.201)
    Булгантуяа с гадна Баасандорж чинь л олон удаа тайлбар хийгээд бсан ш дээ, хуулиа мэдэхгүй хүн хурлын тамын газарт бна гэдэг л гунигтай бна
    2025 оны 10 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Уржигдар 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Уржигдар 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Уржигдар 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Уржигдар 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 2025-12-12 Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 2025-12-12 Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 2025-12-12 Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 2025-12-12 “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 2025-12-12 “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 2025-12-12 ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 2025-12-12 Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 2025-12-12 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-12-12 Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 2025-12-12 Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 2025-12-12 Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025-12-12 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 2025-12-12 Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 2025-12-12 Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 2025-12-12
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top