x

“Rio Tinto” хөрөнгө оруулагчдын гомдлыг 138.75 сая ам.доллараар барагдуулна

Их Британи-Австралийн уул уурхайн аварга компани болох  “Rio Tinto” Монголын Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн 7 тэрбум ам.долларын өргөтгөлтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг хуурсан гэж тус компанийг буруутгаж буй маргааныг зохицуулахын тулд 138.75 тэрбум ам.долларын төлбөр төлөх тохиролцоог батлахад бэлэн байгаагаа АНУ-ын шүүгч лхагва гарагт мэдэгджээ. 

"Rio Tinto" компани өмнө нь Монреалд төвтэй байсан Turquoise Hill Resources компанийн хувьцаа эзэмшигчидтэй зургаадугаар сард тохиролцоонд хүрсэн бөгөөд уг тохиролцоог Манхэттэнд байрладаг АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман батлахыг хүлээж байгаа аж.

Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр Лиман талуудын тохиролцоог батлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч анхны хуваарилалтаас үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хэрхэн ашиглах төлөвлөгөөгөө хуулийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхийг хүлээж байгаа тул одоогоор гарын үсэг зураагүй байна. 

Rio Tinto компани урьдчилсан тохиролцоо хийхдээ буруу үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Нэхэмжлэгчид 2018 оны долоодугаар сараас 2019 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Turquoise Hill компанийн хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ. Энэ үед Торонтогийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны дийлэнх хэсгийг "Rio Tinto" эзэмшиж байжээ. 

Хувьцаа эзэмшигчдийг Чикагод төвтэй “Pentwater Capital Management” хөрөнгө оруулалтын сан төлөөлсөн байна.

Есдүгээр сарын 10-ны өдөр гаргасан шүүхийн мэдэгдэлд Pentwater компани урьдчилан тохиролцсон хэмжээ нь шүүхэд нотолж чадах хохирлын 34-43 хувийг эзэлж байгаа бөгөөд шүүхийн маргаан үргэлжлэх эрсдэлийг харгалзан үзвэл зохистой гэж үзэж байгааг дурджээ.

"Turquoise Hill" компани Оюутолгой уурхайн 66 хувийг эзэмшиж байсан юм. Тус уурхайн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшсэн хэвээр байна. 

"Pentwater" компани нь Rio Tinto болон Turquoise Hill-ийг Оюутолгойн далд уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор хэтэрч, хугацаа 2.5 жилээр хойшилсон боловч хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.

"Rio Tinto" компани зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрч магадгүй тухай 2019 онд мэдэгдэж байсан ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 6.5-7.2 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байжээ. 

Тус компани “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 хувийн хувьцааг 2022 онд худалдан авснаар Монголын Оюутолгой зэс, алтны уурхайн 66 хувийг дангаараа эзэмших болсон юм. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 30 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 39 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 39 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 40 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 41 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 42 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 43 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 44 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 9 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 11 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 11 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 12 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 16 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 8 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 12 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 13 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 15 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top