x

Хятад, АНУ-ын худалдааны эргэлт 15 гаруй хувиар буурав

2025 оны эхний есөн сарын байдлаар Хятад, АНУ-ын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 15.6 хувиар буурч, 425 тэрбум 816 сая ам.долларт хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харууллаа. 

Энэ хугацаанд АНУ, Хятадын экспортын аль аль нь мэдэгдэхүйц буурчээ. АНУ-ын экспортын хэмжээ 11.6 хувиар буурч, 108.6 тэрбум ам.доллар болсон бол Хятадынх 317.2 тэрбум ам.доллар болж, 16.9 хувиар буурсан байна. 

2024 оны жилийн эцсийн дүнгээр хоёр улсын худалдааны эргэлт өмнөх жилийнхээс 3.7 хувиар өсөж, 688 тэрбум 28 сая ам.долларт хүрчээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хоёрдугаар сард Хятадаас импортлох бүх бараанд 10 хувийн татвар ногдуулснаар хоёр талын худалдааны дайн эхэлжээ. Гуравдугаар сард уг татварыг 20 хувьд хүргэсэн бөгөөд Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хариу тариф тогтоосон байна. АНУ-ын засаг захиргаа бусад орноос импортлох бараа бүтээгдэхүүнд хариу татвар тогтоосноор Хятадын бараанд ногдох дундаж тариф 54 хувьд хүрсний дараа худалдааны зөрчил дахин хурцаджээ. 

Одоогийн байдлаар АНУ-аас Хятадад ногдуулсан татвар 145 хувьд хүрээд байгаа бол АНУ-ын бараанд Хятадын тогтоосон татвар 125 хувьтай байна.

Өнгөрсөн баасан гарагт Д.Трамп Хятадын засгийн газар газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгасны хариуд тус улсын бараанд ногдуулах татварыг одоогийн хэмжээн дээр нэмээд 100 хувиар өсгөнө гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь 11 дүгээр сарын 1-нээс эсвэл үүнээс өмнө хэрэгжиж магадгүй байна. Хоёр улсын худалдааны зөрчил үргэлжилж байгаа хэдий ч АНУ нь АСЕАН, Европын Холбооны дараа Хятадын гурав дахь том худалдааны түнш хэвээр байна.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 32 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 41 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 41 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 42 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 43 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 44 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 45 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 46 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 11 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 13 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 13 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 14 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 18 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 10 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 14 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 14 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 17 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 18 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top